Энэ жил ТРЭНД болж буй 7 үсний өнгө


Б. Хатан-Эрдэнэ | YOLO.MN
2021-01-26

Өнөө үеийн охид, залуусын өөрсдийгөө илэрхийлэх нэг арга бол яалт ч үгүй үсний засалт. 2021 онд магадгүй таныг илэрхийлэх долоон өнгөтэй танилцацгаая.

1. AЛТАН ТУЯАТАЙ СИННАМОН БОР

Дур булаам синнамон өнгөн дэх сэтгэл татам алтан туяа. Энэ зохицол нь буржгар үсэнд илүү тохирох ба хэлбэрийг тодотгож өгнө.

2. СААРАЛ, БОР ӨНГИЙН ХОСЛОЛ

Нэг хэвийн уйтгартай байдлыг эвдэх, өвлийг санагдуулам саарал өнгийг туршаад үзэхэд алзахгүй.

3. ҮНСЭН ШАРГАЛ

Шаргал үс бүх цаг үед дэлхийг байлдан дагуулсаар ирсэн. Харин энэ оны онцлох өнгөөр энэхүү завсрын өнгө нэрлэгджээ.

4. ДУР БУЛААМ УЛААН

“Brave” киноны Мерида гүнжийг санагдуулж байна уу? Тэгвэл энэ жилийн трендэд уусгалттай улаан үс багтжээ. 

5. УРД ХЭСГИЙН ҮСЭЭ БУДАХ

Үснийхээ урд хэсгийг цайруулах тренд хараахан дуусчхаагүй байгаа бололтой. Урд талын үсээ хагаслан авч цайруулаад, тоорын ягаан өнгөөр будаарай.

6. ШОКОЛАДАН БОР

Бор үсэнд дурлагчид багагүй байдаг учир нь тус өнгө ямар ч хүнд төрөлхийн мэт зохиж, элдэв зүйлгүй натурал харагддагт оршдог биз. Тэгвэл Khloe Kardashian шоколадан бор өнгийг сонгожээ.

7. ДУНД ЗЭРГИЙН ШАРГАЛ

Зуныг санагдуулам шаргал өнгийг зөөлрүүлж, хаана хэзээд ч тохиромжтой харагдах энэхүү өнгийг санал болгож байна.

Эх сурвалж: Cosmopolitan

#Гоо сайхан #Нүүр будалт #Трэнд