Yolo.mn сайтын редакци нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг. Ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.
АСУУДАЛ: Би гар дээр гарсан үүнээсээ ичээд байна
Сайн байна уу? Би хүүхдийн гаран дээр гарсан үүнээс сэжиглээд маргааш нь миний гаран дээр үү гарчихсан. Би түүнийг нь эхэндээ мэдэхгүй зүгээр батга юм байна, уг нь гаран дээр гарах ёсгүй дээ гэж бодоод байтал сүүлдээ томроод л хэдэн сар ичиж явлаа.
Эхэндээ шархны лент наагаад тэгээд л сүүлдээ үүний лент авж наасан. Тэгтэл хэдэн сарын дараа бүр болохоо байгаад лазердуулсан л даа. Гэхдээ хэсэг хугацааны дараа дахиад л илүү их гараад байх юм аа. Эмэгтэй хүнийхээ хувьд энэ нь маш хэцүү ичмээр байна, би яавал дээр вэ?
ЗӨВЛӨГӨӨ: Арьсны эмнэлэгт хандаж эмчилгээг бүрэн хийлгээрэй
Сайн байна уу? Энэ өдрийн мэндийг хүргэе. Хандаж буй асуудал нь сэтгэл зүйн асуудал гэхээсээ илүүтэй эрүүл мэндийн холбогдолтой байгааг хэлэх нь зүйтэй болов уу. Тиймээс арьсны эмнэлэгт хандаж эмчилгээг бүрэн хийлгэх нь хамгийн зөв сонголт байх болно. Өөртөө ийм асуудал тулгараад байгааг гэр бүлийнхэндээ хэлж, туслалцаа хүсээрэй. Өөрөө дур мэдэн интернэтэд байрлах мэдээллээс үүдэн эмчилгээ хийх нь байдлыг улам дордуулж болох тул заавал мэргэжлийн хүмүүст хандаарай.
“Сэтгэл Судлалын Үндэсний Төв”-ийн
сэтгэл судлаач И.Тогтуун
Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж чамд тус болоход хэзээд бэлэн байх болно. Жич: Бид мэдээллийг чандлан хадгалах бөгөөд хариуг сайтад нийтлүүлэхийг хүсэхгүй тохиолдолд захидалдаа дурдана уу. Бид хариу зөвлөгөөг 7-10 хоногийн дараа хүргэх болно.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх