Цэцэг дэлгэрч шувууд жиргэсэн зуны дулаахан цаг агаар навчис хагдран модод нүцгэрч бүр жавар тачигнан цас бударсан жиндүүхэн улирлаар солигдох мөч бидний дотоод сэтгэлд нэгэн өөр мэдрэмжийг үлдээдэг. Зөөлөн гуниг хаалга тогшин цаанаа нэг л уйтай… Энэ мөчлөгт сэтгэл зүйгээ хэрхэн эрүүлээр авч үлдэх талаар бяцхан зөвлөмжийг хүргүүлж байна.
Төлөвлөгөө гаргах
Улирлын чанартай сэтгэлийн хямралыг урьдчилан мэдэж болно. Жилийн улирал солигдох мөчлөгт бидний сэтгэл зүй тогтворгүй болж элдвийн зүйлсийг эргэцүүлж боддог. Тиймээс хямралаас гарах хамгийн эхний үр дүнтэй арга бол төлөвлөгөө гаргах. Өөрийгөө халамжлах цаг гарган, хооллолтын хэв маяг, дадал зуршлаа дахин нэг сөхөж шинэчлэхийг санал болгоё. Эрч хүч, урам зориг унтарч урьдынхаасаа илүү гунигтай болсон бол найзуудтайгаа хөгжилдөж, тэмдэглэл хөтлөн сэтгэл зүйд нөлөөлөх жижиг үйлдлүүдийг туршаарай.
Тайвнаар дасан зохицох
Намар, өвлийн улиралд хүний бие тайван байдлыг шаарддаг. Тиймээс улирал солигдох энэ үед аль болох тайван орон зайг өөртөө бүрдүүлэхийг чухалчлаарай. Халуун бүлээн шингэн зүйл уун, ном уншиж, иог хийн, амтат хоолны жор турших зэргээр өөрийн дотоод сэтгэлээ чөлөөлөх боломжтой.
Агаарт гарах
Гадаа жавар тачигнаж та дулаан орчинд байхыг чухалчилж байна уу. Аа гэхдээ өдөрт тогтмол гадаа агаарт нарны гэрлийг мэдрээрэй. Учир нь нарны тусгалаар дамжин сэтгэл зүйд нөлөөлдөг нейротрансмиттер нэмэгдэн эндорфин ялгардаг. Мөн агаарт гарах нь анхаарал төвлөрөх чадварыг нэмэгдүүлдэг аж.
Хүсэж буй зүйлээ хийх
Өвлийн жиндүүхэн бүрхэг өдрүүдийг хөгжөөнт дурсамжаар чимээрэй. Дуусгавар болох өвлийн улирлыг мартагдахааргүй өнгөрүүлэхийн тулд дотнын хүмүүстэйгээ адал явдлыг бүтээ. Жишээ нь шинэ жилийн баяраар буйдхан сумын нийтийн бүжигт орж болох юм.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх