ОХУ-ын Уран гулгалтын холбооноос Монголд шилдэг дасгалжуулагч нараа илгээнэ


А. Эрхэмбаяр | YOLO.MN
2022-06-27
Токиогийн олимпод оролцсон ОХУ-ын уран гулгалтын тамирчсин Камила Валиева

Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Д.Жаргалсайхан өнөөдөр ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизовтой уулзжээ.

Элчин сайд И.К.Азизов Монгол Улсад өвлийн спортыг хөгжүүлэх, ОХУ-ын шилдэг уран гулгалтын тамирчдын үзүүлэх тоглолтыг “Степпа арена”-д зохион байгуулж, Монгол-Оросын штабтай хоккейн багийн нөхөрсөг тэмцээнийг хийх тал дээр хамтран ажиллана хэмээв.

Тус арга хэмжээг өнгөрсөн жил зохион байгуулах байсан боловч цар тахлын улмаас хойшилсон бөгөөд ирэх оны эхний улиралд зохион байгуулах тал дээр хоёр тал санал нэгджээ.

ОХУ-ын Уран гулгалтын холбоо нь Монгол Улсад уран гулгалтын спортыг хөгжүүлэхэд шилдэг дасгалжуулагч нараа илгээх, өсвөрийн тамирчдыг ОХУ-д бэлтгэл сургуулалт хийхэд дэмжлэг үзүүлэх, Монголын ард иргэдэд уран гулгалтын гайхамшгийг биечлэн үзүүлэх аж.

#Мэдээ