"Хэрхэн анги хамт олныхоо МАНЛАЙЛАГЧ болох вэ?"


Үжин | YOLO.MN
2016-09-12

mail Yolo.mn сайтын редакци нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг. Ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.

АСУУДАЛ: Яаж ангийнхаа лидер болох вэ?

Би ангийнхаа нөлөө бүхий хөвгүүдтэй ер нь л таатай харьцдаг. Тэглээ гээд хэсэг хэсэг болсон охидуудынхаа дургүйг нь хүргээд байдаг бололтой.

Сайн байна уу? Та бүхэнд өөрийн гэсэн бүхнээ хуваалцмаар байна. Намайг У... гэдэг. Би 15 настай. Асуудал  юу вэ гэвэл би ангийнхандаа нэлээн гологдоод байх шиг санагдаад байна. Би их түргэн ууртай, гэхдээ ер нь л их биеэ барьдаг. Би ангийнхаа нөлөө бүхий хөвгүүдтэй ер нь л таатай харьцдаг. Тэглээ гээд хэсэг хэсэг болсон охидуудынхаа дургүйг нь хүргээд байдаг бололтой. Яаж ангийнхаа лидер, манлайлагч болох вэ??

Би сургуульдаа нэлээн гайгүй нэртэй, миний араас ч олон хөвгүүд гүйдэг. Үүнд охид их дургүй. Би их удаан хугацаанд ганцаараа бусдаас зайгаа барьж худлаа инээж явсан. Тэглээ гээд дээрдсэн юм алга. Би гайгүй сурдаг, хичээвэл бүх хичээлдээ сайн. Би бүгдэнтэй нь сайхан харилцаатай байхыг хүсч хичээдэг тэгэнгүүт бусдад бялдууч нэр авах юм. Яг яах естой вэ? Баярлалаа.

ЗӨВЛӨГӨӨ: Хуурамч дүр гарган, өөрийнхөөрөө биш аяглах юм л бол буруудна

Би бусдад таалагдах албагүй гээд бусдаас дөлж, уурлаж эсвэл харилцаагаа тасална гэсэн үг биш юм. Хүн бүртэй нээлттэй, найрсаг харилцахын зэрэгцээ бурууг буруугаар нь зөвийг зөвөөр нь шударга үнэлж харьцвал бусдад чи гарцаагүй таалагдана гэж итгэж байна.

Сайн байна уу.
Хамгийн эхэнд чи хүн бүрт таалагдах албагүй гэдгийг ойлгох хэрэгтэй. Харин хуурамч дүр гарган, өөрийнхөөрөө биш аяглах юм бол харин ч чамайг үнэлэх, хүлээн авах, хүндлэх хүн багасна.  Би бусдад таалагдах албагүй гээд бусдаас дөлж, уурлаж эсвэл харилцаагаа тасална гэсэн үг биш юм. Хүн бүртэй нээлттэй, найрсаг харилцахын зэрэгцээ бурууг буруугаар нь зөвийг зөвөөр нь шударга үнэлж харьцвал бусдад чи гарцаагүй таалагдана гэж итгэж байна.


Мэдээж олон хүүхдүүд чиний хийгээ ч үгүй хэргийг хийсэн болгож, чамайг элдэв янзаар хэлэх асуудал гарч л таараа. Гэхдээ энэ нь зөвхөн  чамд ч биш, сургуулийн чинь олон ч хүүхдэд тохиолддог асуудал, өөрөөр хэлбэл өсвөр насанд хэн нэгний тухай яриа дандаа л гарч байдаг учраас зөвхөн өөрийгөө л ийм байдалд ороод байна гэж бодож хэт эмзэг хүлээж авахгүй байх тал дээр бас анхаараарай.

“Сэтгэл Судлалын Үндэсний Төв”-ийн 
сэтгэл судлаач И.Тогтуун

Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж чамд тус болоход хэзээд бэлэн байх болно. Жич: Бид мэдээллийг чандлан хадгалах бөгөөд хариу зөвлөгөөг 7-10 хоногийн дараа хүргэх болно.

 

 

#Problem #Асуудал #Teenagers #Leader