2020 оны сүүлчийн сарын эхний долоо хоног аль хэдийн ард үлджээ. Оны эцэс дөхөхтэй зэрэгцэн сошиал ертөнцөд олон сонирхолтой үйл явдлууд ар араасаа хөвөрсөөр. Харин тэдгээрээс онцлох 7 нийтлэлийг YOLO.mn сайтын зүгээс багцлан хүргэж байна.
ALEXA DEMIE CULTURED СЭТГҮҮЛИЙН НҮҮРЭНД
HBO компанийн шилдэгт тооцогдох цувралуудын нэг “Euphoria”-гийн тухай та ч бас сонсоод амжсан биз ээ. Тэгвэл уг цувралын Maddy Perez-ийн дүрийг бүтээсэн жүжигчин Alexa Demie өнгөрсөн долоо хоногт “Cultured” сэтгүүлийн нүүрийг чимжээ.
Alexa 2015 онд кино урлагт хөл тавьсан бөгөөд “Euphoria” цувралд тоглохоосоо өмнө “Brigsby Bear” (2017), “Mid90s” (2018) болон “Waves” (2019) зэрэг кинонуудад дүр бүтээж байсан юм.
АЗ ЖАРГАЛЫН ГОЛ ТҮЛХҮҮР
Арванхоёрдугаар сар гарахтай зэрэгцэн та бүхэн ч мөн шинэ жилийн уур амьсгал орохыг тэсэн ядан хүлээсээр байна уу? Харин Инстаграм орчинд бол баярын уур амьсгал аль хэдийнэ ороод эхэлжээ.
Дуучин Ану буюу Уранхолбоо Инстаграм хуудаснаа гацуурынхаа өмнө татуулсан зургаа аз жаргалын нууц жортойгоо хуваалцсан байна.
“... Аз жаргалын гол түлхүүр нь зөвхөн өөрийгөө анхаарах биш, бусдад анхаарал халамж тавих юм. Бусдын сайн сайхан, аз жаргалд чин сэтгэлээсээ анхаарал тавих үед бидний зүрх сэтгэл дулаан, нээлттэй, бусадтай ойр болж ирэх ба бидэнд жинхэнэ сайн сайхны мэдрэмж төрнө. Бүр бие махбодын хувьд ч илүү эрүүл болсон мэт санагдана. Аль болох туслахыг хүсэж, тэдэнд гэм хор хүргэх ямар нэг зүйлээс зайлсхийдэг байгаарай”
OH SANTA!
Дуу хөгжимгүйгээр шинэ жилийг төсөөлөхийн аргагүй. Сонсоход шуудхан л шинэ жилийг мэдрүүлж, санагдуулж чаддаг дуунууд цөөнгүй байдгийн нэг нь дуучин Mariah Carey-гийн “Oh Santa!” дуу билээ.
Тэгвэл энэ жил дуучин Mariah Carey, Ariana Grande болон Jennifer Hudson нар уг дууны цоо шинэхэн ремикс хувилбарыг олны хүртээл болголоо.
Та бүхэнд сонирхуулан хэлэхэд дуучин Ariana Grande тэртээ 2011 онд Твиттер хуудаснаа шүтэн бишрэгчийн хувиар “Хайртай шүү, Mariah Carey” хэмээн бичиж байсан бол энэ жил хамтран уран бүтээл гаргаж буй тухайгаа бахдал дүүрэн хуваалцжээ.
“Oh Santa!” дууны клипийг үзэхийг хүсвэл:
БАРЫН СҮҮЛ БА БАТГАНЫ ТОЛГОЙ
“Барын сүүл байснаас батганы толгой байсан нь дээр” гэх зүйр үгийг бид багаасаа л сонсож өссөн. Гэхдээ үнэхээр барын сүүл байх буруу гэж үү? Томүжин альтернатив сургуулийн үүсгэн байгуулагч Батжин уг зүйр цэцэн үгийн тухай өөрийн үзэл бодлоо хуваалцсан байна.
“Барын сүүл, батганы толгой аль нь ч байж болно. Бүгд л дарга болохыг хичээдэг гажууд нийгмийг яг л илэрхийлсэн юм шиг. Чи заавал толгой, захирал, дарга байх албагүй. Ахиад хэлье, өөрийгөө уудал, сонс, ажигла. Чи хэн яг юм бэ? Тэр батганых нь толгой байгаад аз жаргалтай байхаар хүн юм уу? Эсвэл барын сүүл гэдгээ хүлээн зөвшөөрөөд өөрийнхөөрөө амьдрах юм уу?”
20 ЖИЛИЙН ДАРАА АНХ УДАА КИНОГОО ҮЗЭЖ БУЙ “DRACO”
“Harry Potter” бол маргаангүй энэ цаг үеийн хамгийн гайхалтай зохиолуудын нэг. Уншигчдаа тэс өөр ертөнцөд хүргэж, тэнд нь амьдруулж, дүрүүдийн сэтгэл хөдлөл бүхнийг тод томруунаар мэдрүүлж чаддаг тул тэр биз ээ.
Харин уг бүтээлийн кино хувилбарт Draco Malfoy-ийн дүрийг бүтээсэн жүжигчин Tom Felton Инстаграм хуудаснаа нэгэн сонирхолтой цувралыг эхлүүлжээ. Тэрээр 20 жилийн дараа “Harry Potter” цувралын кинонуудыг үзэж буй бөгөөд өөрийн мэдрэмжүүдээ бичлэг хэлбэрээр хуваалцаж байгаа аж.
Та ч бас “Harry Potter” цувралын эсвэл Draco Malfoy-ийн үнэнч фен нь байсан бол уг бичлэгүүдийг ЭНД дарж сонирхоод үзээрэй.
2003 ОНЫ ТАТАР ХАМТЛАГ
“Би чамд хайртай гэдэг үг цээжинд ганцаараа
Хэн нэгэнд хэлье
Хайрын үгийг нь чангаараа”
Ганцаардлын тухай өгүүлэх уг дууг хэдхэн жилийн өмнө хүн бүр мэддэг байжээ. “Ганцаараа”, “Бороо” зэрэг дуунуудаараа олон хүний дурсамжид хадгалагдан үлдсэн Татар хамтлагийн 2003 онд татуулсан зургийг @mongolianvisuals хаяг Инстаграм хуудаснаа хуваалцжээ. Уг зураг таны ч бас хүүхэд насны дурсамжийг сэдрээж байна уу?
ӨӨРӨӨСӨӨ ЯВУУЛАХ ЗҮЙЛС
Хүн авах хүсэл ихтэй ч явуулах зориг багатай байдаг. Гэвч бид амьдралаасаа зарим зүйлсийг явуулж байж илүү дээр ирээдүйг хүлээн авах боломжтой болдог аж. Тиймээс энэ сард та дараах зүйлсээс салахыг хичээгээрэй.
- Бүхнийг удирдах хүсэл
- Замбараагүй байдал
- “Comfort Zone” буюу хэт тухтай байдал
- Хэт завгүй амьдрал
- Гэмшил
- Хойшлуулан цагийг нь тулгадаг зан
- Эрүүл бус харилцаанууд
- Өөртөө итгэлгүй байдал
- Айдас
- Шалтаг
- Бусадтай өөрийгөө харьцуулдаг зан
Та шинэхэн долоо хоногоо илүү зоригтойгоор угтан, илүү аз жаргалтайгаар өнгөрүүлээрэй! Дараа долоо хоногт ахин уулзацгаая!
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх