Бид сарын тэмдэг ирэхгүй хэд хоноход л толгойд маш олон зүйл бодогддог. Нэн ялангуяа бэлгийн харилцаанд орсон эмэгтэйчүүдийн хувьд жирэмсэн болсон байж магадгүй гэж бодохоос эхлээд стресст ордог. Гэхдээ сарын тэмдэг ирэхгүй байх нь маш олон төрлийн шалтгаантай байдаг байна.
Эмэгтэйчүүдийн эмч нарын үзэж буйгаар залуу охидын хувьд сарын тэмдэг анх ирж эхэлснээс хойш мөчлөг нь тогтворжих хүртэл нэг жил гаруйн хугацаа шаардагддаг байна. Мөн өсвөр насны охидын сарын тэмдэг гүйлт, гимнастикаар хичээллэх, хүнд хүчир ажил олон цагаар хийх, хүндээр өвдөх зэрэг олон шалтгааны улмаас ирдэг хугацаанаасаа оройтож болдог гэнэ.
Хэрвээ таны сарын тэмдэг ирэх ёстой хугацаанаасаа оройтож байвал энэ нь дараах шалтгаануудтай холбоотой байж болох юм.
1. СТРЕСС
Ямар нэг зүйлд удаан хугацаагаар санаа зовох, стресстэх, биеийн жин өөрчлөгдөх зэрэг шалтгаанаас үүдэн сарын тэмдгийн мөчлөгт өөрчлөлт ордог. Жирэмслээгүй эмэгтэйчүүдийн хувьд сарын тэмдэг оройтож ирэх хамгийн түгээмэл шалтгаануудын нэг нь энэ аж.
2. БАМБАЙ БУЛЧИРХАЙН ТЭНЦВЭР АЛДАГДАХ
Бамбай булчирхайн хэт идэвхтэй үйл ажиллагаа болон бусад өөрчлөлт нь сарын тэмдэгт нөлөөлдөг. Ийм тохиолдолд эмчийн зүгээс бамбай булчирхайн шинжилгээ өгөхийг зөвлөдөг.
3. ӨНДГӨВЧИЙН ОЛОН УЙЛАНХАЙТ ХАМ ШИНЖ
Өндгөвчийн олон уйланхайт хам шинж буюу PCOS нь эмэгтэйчүүдийн дунд түгээмэл тохиолддог өвчин бөгөөд энэ нь сарын тэмдгийн мөчлөгт нөлөөлдөг. Тухайлбал сарын тэмдэг ирэхгүй байх, нүүр цээж хэсэгт илүүдэл үс ихээр ургах, арьснаас тос их ялгарч батгаших зэрэг шинж тэмдэг илэрдэг аж.
Удаан хугацаанд эмчлүүлэхгүй явбал чихрийн шижин тусах, зүрх судасны эмгэгтэй болох магадлал тул дээрх шинж тэмдэг илэрвэл эмчид хандах хэрэгтэй.
4. ХАЧИГТ ХАЛДВАР БОЛОН АРХАГ ӨВЧИН
Эмчийн хяналтад багтаагүй архаг өвчин болон хачгаар халдварладаг өвчин зэрэг нь сарын тэмдэг ирэхгүй байх нэг шалтгаан болдог байна.
5. ЖИРЭМСНЭЭС ХАМГААЛАХ ЭМ, СУУЛГАЦ
Жирэмснээс хамгаалах янз бүрийн суулгац хийлгэсний дараа сарын тэмдэг ирэх хугацаа болон мөчлөгт өөрчлөлт орох боломжтой аж. Ихэнх эмэгтэйчүүд жирэмснээс хамгаалах эм уусны дараа сарын тэмдгийн мөчлөг нь тогтворждог боловч эмчийн зааваргүйгээр дур мэдэн уух нь маш аюултай. Гэвч дээр дурдсан эм, суулгац зэргээс илүү бэлгэвч нь хамгийн аюулгүй сонголт юм.
Хэрвээ та жирэмсэн биш гэдэгтээ итгэлтэй байгаа бол сарын тэмдгээ хэд хоног хүлээж болох юм. Янз бүрийн стресс болон биеийн хүчний дасгал зэргээс шалтгаалж сарын тэмдэг ирэхгүй байж магадгүй. Харин энэ нь удаан хугацаанд үргэлжилбэл эмчид зайлшгүй хандаж зөвлөгөө аваарай.
Эх сурвалж: Teen Vogue
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх