Цан хүүрэг татсаар хүйтэн өвөл ирлээ. Халтиргаа гулгаа, цас мөстэй энэ үед бид яг л уран гулгалтын тамирчид шиг л гулгацгааж байна даа.
Анхааралтай алхсан ч халтираад, хурдан алхсан ч халтираад байна уу?
Тэгвэл танд нэгэн арга зааж өгье. Алхсан ч тэнцвэртэй, унасан ч өвдөлт багатай унахын тулд та өөрийгөө ПИНГВИН буюу ОЦОН ШУВУУ мэт төсөөлөх хэрэгтэй болох нь дээ.
Алхах үед бидний биеийн жин хоёр хөл рүү ээлжлэн тэнцүү хуваагдаж очдог. Яг энэ үед бидний хөл газартай өнцөг үүсгэж, тэнцвэрээ алдах эрсдэл нэмэгддэг байна.
Харин оцон шувуунууд бидэн шиг л хоёр "зээрдээрээ" алхдаг мөртлөө яагаад халтирч унадаггүй гэж бодож байна?
Тэд богинохон хөлтэй учраас бага багаар, хазганаж алхдаг. Өөрөөр хэлбэл хоёр тийшээ хазганадаг тул хөлөө ээлжлэн солбисон ч биеийн жин хоёр хуваагдахгүйгээр 1 хөл дээр л очно гэсэн үг.
Нэмэлт мэдээлэл:
Хэрвээ та юу юугүй халтирч унах гэж байвал гараараа битгий тулаарай. Гараараа тулж унаснаар гарын бугуй хэсэгт хэт их даралт ирдэг тул гэмтэх аюултай байдаг байна.
Тиймээс та яалт ч үгүй унах гэж байвал гуя, ташаа, мөрөөрөө газардахыг хичээгээрэй.
Инээдтэй мэт сонсогдовч үнэхээр үр дүнтэй арга шүү. Туршаад үзээрэй.
Эх сурвалж: Business Insider
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх