Бид бусдад зөвлөж буй зөвөлөгөөнүүүдээ өөрийнхөө амьдралд хэрэгжүүлж чаддаг билүү? Бусдыг сонсон ухаан зарж чадлаараа зөвлөх хэр нь өөрөө өөрийгөө сонсож дотоод хүнтэйгээ ярилцах боломж, цаг заваа яагаад өөрөөсөө харамлана вэ? Тэгвэл өөрийнхөө хэн байхыг хүссэн тэр нэгнийг өөртөө цогцлоохын тулд өөрийнхөө бусдад өгч буй тэр зөвлөгөөгөө өөрөө ч дагадаг болох хэрэгтэй. Иймийн тулд мөрдөж болох 5 зарчмыг хүргэж байна.
1. Танд ч бас дэмжлэг хэрэгтэйг хүлээн зөвшөөр
Та ганцаараа хүчтэй байх ёстой юм шиг санагдаж, зовлон шаналал, уй гашуугаа бусдад үүрүүлэхийг хүсэхгүй байна уу? Тийм учраас тэдэнд өөртөө хэцүү байгааг хэлж чадалгүй хуурамч дүр эсгэсээр л байх уу? Хэтэрхий хүнд ачаа зүрхэндээ тээх нь таныг тун удалгүй илүү гүн сэтгэлээр унахад хүргэнэ. Өөрийгөө нээж, бусад хүн шийдэж өгч чадахгүй ч сэтгэлээ уудалж байх хэрэгтэй юм шүү.
2. Жинхэнэ найзаа олох
Бидний амьдралд маш олон найзууд байдаг. Арван жилийн, их дээд сургуулийн эсвэл ажлын бүр санаандгүй явж байгаад танилцсан гэх мэт. Гэхдээ тэр олон найзууд дундаасаа хэн нэгэн хүнийг онцолж дотносоорой. Яагаад гэвэл тэр хүн таны ямар ч цаг үед чинь хажууд чинь түших итгэл найдвар чинь байх болно. Сэтгэлээр унасан, өвдсөн, ярилцмаар байгаа үедээ дэргэдээ байлгаж болох тэр л итгэлт хамтрагчаа заавал сонгох хэрэгтэй гэдгийг онцлоё.
3. Асуудлхх ухаалгаар хуваалцаарай
Надад л хэцүү байгаа учир чи намайг сонсож ойлгох ёстой гээд зүтгээд байж болохгүй. Тэр хүн ч гэсэн өөрийн гэсэн үзэл бодолтой, өөрийн гэсэн амьдралтай учир харилцан ярилцаж асуудлыг шийдвэрлэх нь хамгийн чухал. Тэр хүнд өөрийн чинь асуудлыг тунгаан бодох боломжийг олгоорой.
4. Бусдад өгөх зөвлөгөөгөө бич
Өөр шигээ нэгэнтэй ярилцвал юу гэж зөвлөх тухай тунгаан бодож тэмдэглээрэй. Бид хэн нэгэнд зөвлөж, ярилцахдаа гарамгай сайн байдаг шүү дээ. Өөрийнхөө алдааг бодож тунгаагаад харилцан ярилцдаг. Яг үүн шиг өөрөө өөрийнхөө ментор байгаарай.
5. Өөрийн үзэл бодлоо үргэлжлүүлэн хуваалц
Та өөрийнхөө зөвлөгөөг өөр дээрээ хэрэгжүүлснээр өөрийгөө нээж, илүү их таниж мэдэх болно. Тэр ч бүү хэл өөртөө болон эргэн тойрныхоо хүмүүст хамгийн хэрэгтэй үед тайтгарал, нөхөрлөлийг бий болгож чадна. Эргэн тойрондоо, өөртөө дулаахан энергийг түгээж, ундаргаж байгаарай. Амжилт!
Эх сурвалж: Healthline
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх