Бүхнийг орхиод аялмаар санагдтал ГОЁ ЗУРАГ АВДАГ 16 НАСТАЙ ХҮҮ


Сондор | YOLO.MN
2016-09-08

Хэрэв чи хаашаа ч явахгүй, суурин дээрээ байсаар шинэ зүйлсийг үзэж харахгүй байх аваас байгалийн гайхамшгийг хэзээ ч мэдэрч чадахгүй гээд бод доо

16 настай Жанник Обенхофф

Жанник Обенхофф бол 16 настай, унаган байгалийг шүтэн бишрэгч зурагчин хүү юм. Тэрээр Германд амьдардаг бөгөөд өтгөн ой, манан буусан уулын оргил, хөх нуурыг бахдан биширдэг аж. Тэрээр аялах дуртай бөгөөд 13 наснаасаа л эхлэн байгалийн гоёмсог төрхийг гэрэл зурагт буулгахыг хичээх болжээ. Одоо бол энэ нь түүний салшгүй хобби юм.

Байгалийн гайхалтай зургуудаараа алдартай, түүний инстаграм хуудас өдгөө 200 мянга орчим дагагчтай аж. “Хэрэв чи хаашаа ч явахгүй, суурин дээрээ байсаар шинэ зүйлсийг үзэж харахгүй байх аваас байгалийн гайхамшгийг хэзээ ч мэдэрч чадахгүй гээд бод доо” хэмээн Жамик өөрийн сэтгэгдлээ хуваалцжээ.

Ингээд 16 настай хүүгийн инстаграмын гайхалтай зургуудаас хүргэж байна.

 



















 

Түүний инстаграм хаягийг дэлгэрэнгүйгээр сонирхохыг хүсвэл ЭНД дарна уу?

#Instagram #teenagers #photography #world