Зарим хүн унтахын өмнө хөгжим сонсох дуртай байдаг. Стресстэй, ачаалалтай өдрийн эцэст дуртай дуугаа сонсон хэвтэх нь нэгэн төрлийн тайвшрал болдог билээ.
Ихэвчлэн чихэвчээр дуу сонсож хэвтэх бид хөгжмөө унтраалгүй унтах нь элбэг. Энэ нь тайван амрахад саад болохоос гадна утасны цэнэг дуусгах сөрөг талтай.
Тиймээс андроид гар утас дээр хөгжим сонсож байхдаа унтах цаг тааруулах аргыг хүргэж байна.
Алхам 1. Хөгжим тоглуулагч зарим аппликейшнд цаг тааруулах тохиргоо байдаггүй. Тиймээс юун түрүүнд нэмэлт аппликйешн татаж суулгах хэрэгтэй. Sleep Timer (Turn music off) аппликейшн ихэнх хөгжим тоглуулагчтай зохицдог.
Алхам 2. "Choose Apps" хэсэгт дарж цаг тохируулах хөгжим тоглуулагч аппликейшнаа сонгоно.
Алхам 3. Цаг тохируулах дэлгэц гарч ирэхэд хүссэн минутаараа тааруулаад “Start” товчийг дарна.
Эх сурвалж: Techviral
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх