"ХӨДӨӨ ГАРЪЯ" дууг татаад хөдөө аялах хэрэгслээ хожоорой


Сондор | YOLO.MN
2017-06-19

Баар сав сонин биш
Хөдөө бол тас!

Хотын их чимээнээс холдож, ажлын алжаал, ачаалал ядаргаагаа тайлахаар хөдөө нутаг, үзэсгэлэнт байгалиар аялж зугаалахаар төлөвлөж байгаа хэн бүхэнд дуулгах нэгэн таатай мэдээ байна.

"Люмино" хамтлагийн гараад удаагүй байгаа "Хоггүй зугаалъя!" уриатай “Хөдөө гаръя” уран бүтээл дээр нэгэн сонирхолтой уралдааныг "Mongol Music"  төслөөс энэ сарын 15-наас долоодугаар сарын 3-ны өдрийг хүртэл зарлажээ.

Уралдаанд орсноор та өөрийн ойр дотны найз нөхдөдөө гар утасны дуудлагаараа дамжуулан хөдөө гарч, агаар салхинд амрахыг уриалахын зэрэгцээ ёндоорвол майхан, мешок гээд өөрийн хэрэгцээт аяллын хэрэгслээ бэлгэнд хожихыг хэн байг гэхэв.

Үүрэн холбооны аль ч оператор компанийн хэрэглэгч энэхүү уралдаанд оролцож ялагч болох боломжтой бөгөөд "Хөдөө гаръя" дууг HiTONE, Unimusic, SkyMelody, DoReMi үйлчилгээндээ татсан азтай ГУРВАН ЯЛАГЧ Jack Wolfskin брэндийн аяллын хэрэгсэл худалдан авах 300 мянган төгрөгийн эрхийн бичгийн эзэн болох юм.

хэрэглэгч бол 455 дугаарт
хэрэглэгч бол 1455 дугаарт
хэрэглэгч бол кодныхоо урд BUY гэж бичээд 319 дугаарт
хэрэглэгч бол 1555 дугаарт тус тус илгээнэ

Дууг сонсохыг хүсвэл товчин дээр дарна уу.

  HiTONE код Unimusic код DoReMi код SkyMelody код Контентын нэр
135608 1135608 Buy 0000011826 1501200022637 Хөдөө гаръя

 

Дашрамд дуулгахад “Mongol Music” нь Монголын дуучид, үг ая зохиогчид гээд  хөгжмийн ертөнцөд хувь нэмрээ оруулж буй уран бүтээлчдээ дэмжиж тоглолт, арга хэмжээ, эгшигт дуудлагын үйлчилгээнээс орлого цуглуулан тэднийг эргээд санхүүжүүлэх зорилготой үндэсний төсөл хөтөлбөр юм.

Зуныг зугаатай, зугаалгатай өнгөрүүлцгээе!

#Хөдөө гаръя #music