Загвар өмсөгч Emily Ratajkowski БИЕ ДАВХАР болжээ


Миау | YOLO.MN
2020-10-27

Цахим орчинд Emrata нэрээрээ алдаршсан загвар өмсөгч Emily Ratajkowski бие давхар болсноо зарлалаа. 

Тэрээр 2018 онд жүжигчин, продюсер Sebastian Bear-McClard-тай гэрлэсэн билээ.

Алдарт загвар өмсөгч маань "Vogue" сэтгүүлийн тусгай дугаар буюу дижитал дугаарын нүүрийг чимэхдээ бие давхар гэдгээ харуулсан байна.

Мөн тэрээр тус сэтгүүлд зориулан эсээ бичсэн бөгөөд эсээндээ бие давхар болсон болон хүүхдийнхээ хүйсийг яагаад олон нийтэд зарлахгүй гэж шийдсэн тухайгаа бичжээ. Эсээнд:

- "Би бие давхар болсон тухайгаа найзууддаа хэлэхэд тэд баяр хүргэснийхээ дараа шуудхан л хүүхдийн маань хүйсийг мэдэх гэдэг. Гэхдээ нөхөр бид хоёр "Хүүхдээ 18 нас хүртэл бид түүнийгээ ямар хүйстэй гэдгийг нь мэдэх боломжгүй. Хүүхэд минь насанд хүрснийхээ дараа ямар хүйстэй гэдгээ бидэнд өөрөө хэлнэ биз" гэж хариулдаг. Бидний энэ хариултыг сонссон хүн бүр шоолонгуй инээдэг. Гэхдээ үнэн шүү дээ. Бид хэвлийд маань бүрэлдэж буй хүний талаар юу ч мэдэхгүй. Хүүхэд маань ирээдүйд ямар хүн болох бол? Бид ямаршуу хүний эцэг эх болох бол? Тэр маань бидний амьдралыг хэрхэн өөрчлөх бол? Энэ бол маш гайхалтай бөгөөд аймшигтай сэдэв шүү дээ".

Emrata уг эсээндээ эрэгтэй болон эмэгтэй хүйсийн талаар маш олон сонирхолтой санаануудыг дурдсан байлаа. 

Уншигч та бүхэн түүний эсээг бүрэн эхээр нь унших бол ЭНД дарна уу. 

Emrata "treats!" сэтгүүлийн 2012 оны гуравдугаар сарын дугаарын нүүрийг чимснээр олонд танигдсан гэж хэлж болно. Улмаар дуучин Robin Thicke-гийн "Blurred Line", Maroon 5 хамтлагийн "Love Somebody", Дима Биланы "Inseparable" зэрэг дууны клипэнд тоглохоос эхлээд Парис, Миланы загварын долоо хоногт алхах болжээ. Өдгөө залуусын дунд хамгийн нэр хүнд сайтай загвар өмсөгчдийн нэг тэрээр бидний багадаа үздэг байсан "iCarly" цувралд тоглож байсан билээ. 

Эх сурвалж: Vogue

#Emily Ratajkowski #Загвар өмсөгч