"БИ ЭЭЖДЭЭ ХАЙРТАЙ л даа, гэхдээ тэр их ЗАЛХМААР яншаа хүн"


Сондор | YOLO.MN
2016-09-06

mail Yolo.mn сайтын редакци нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг. Ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.

АСУУДАЛ: Ээж минь их залхмаар яншаа хүн, би яах вэ?

“Яахаараа тэгдэг юм” гэж уурладаг. Би тэгээд ээждээ биш эгчдээ хэлж эгчээсээ мөнгө  авч ном авдаг. Манайх бол тийм ч ядуу айл биш нэлээн  хөрөнгө мөнгөтэй тэгсэн хэрнээ л ингээд байдаг. 14 настай Н...

Сайн байна уу? Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Намайг Н гэдэг. Би 14 настай.

Надад ийм асуудал тулгараад байна. Эцэг эх минь намайг ерөөсөө ойлгодоггүй би ойлгуулах гэж зөндөө оролддог ч тэгсэн маань ч бүр бурууддаг. Ээж маань хязгааргүй их үглэж яншдаг. За бараг 24 цагийн 24 цагт үглэдэг байх. sad Зарим үедээ би миний төлөө хэлж байгаа шүү дээ гэж боддог ч хэтэрхий их үглэлтээс нь залхдаг.  Жишээлбэл, гэр орноо сайхан цэвэрлэчээд л хичээл номоо давтаж хийчихээд л интернет ордог. Интернет орох гээд утсаа автал “битгий утсаа оролдоод бай хичээл номоо хий номоо унш” гэж ирээд л загнадаг. Ер нь миний ажигласнаар бусад хүүхдүүд интернет рүү хязгааргүй ордог. Би хязгааргүй интернет оръё гэхгүй л дээ. Гэхдээ тодорхой хэмжээнд бас залуу хүүхэд учраас орохыг хүсдэг. Сонин сайхан мэдээллээс хоцрохыг хүсдэггүй.

За энэ бас нээх асуудал биш л дээ. Өөр бас асуудал байна аа. “Хичээл орлоо, ном авъя” гээд хэлэхээр л хуучин номоо ав гэдэг. Би хуучин номоо авъя гэхээр л багш нар шинэ номноос үзнэ гэдэг. Би түүнийг нь хэлэхээр “Яахаараа тэгдэг юм” гэж уурладаг. Би тэгээд ээждээ биш эгчдээ хэлж эгчээсээ мөнгө  авч ном авдаг. Манайх бол тийм ч ядуу айл биш нэлээн  хөрөнгө мөнгөтэй тэгсэн хэрнээ л ингээд байдаг.

Энэнээс гадна надад зөндөө асуудал байна. Манай хамаатан садан бүгд л үглэж яншдаг гээд ээжид маань бас тийм ч дуртай биш. Тэгээд эгч бид хоёрт нэг санаа орж ирсэн.

Манай эгч баклавраа төгсчихсөн. Тэгээд  АНУ явъя гэдэг санаа орж ирсэн. Тэгээд намайг татъя гэж бодож байгаа. Эгч бид хоёр бол ээжээс бүр залхчихсан аль болох л хол байя гэж бодоод байгаа.

Та зөвлөөч би яавал дээр вэ? Би эцэг эхтэйгээ ойлголцоно гэж худлаа болсон байх гэж бодож байна? Би бодохдоо АНУ явсан дээр байх гэж бодож байна харин та зөвлөөч? Өө нээрээ би яаж интернет орж байгаа вэ гэхээр зуны амралтаараа эгч дээрээ ирчихсэн байгаа болохоор л интернет орж тань руу юм бичиж байна ххэ :) Ер нь бол бүүр залхах байдалдаа орчихсон байна. Өө нээрээ хэцүү үедээ тань руу юм бичиж сэтгэлээ онгойлгож зөвлөгөө авч болох уу?

ЗӨВЛӨГӨӨ: Ээжтэйгээ тайван ярилцан бодит байдлыг хэлэхийг хичээж үзэх хэрэгтэй

Гэхдээ асуудалд хэт их төвлөрч, бүх бүтэлгүйтэл, болж бүтэхгүй байгаа зүйлээ энэ асуудалдаа л тохоод байвал чамд гарч ирж болох боломж, аз жаргал, ирээдүйг баллаж байна гэсэн үг.

Сайн байна уу, чамд энэ өдрийн мэндийг хүргэе.

Хүн бүрт үнэт сайхан чанарууд бий, өөрсдийнх нь мэддэг ч, мэддэггүй ч дутагдалтай талууд бас бий. Магадгүй ээж чинь чиний ирээдүйн талаар санаа зовнисондоо байнга хэлж сануулахыг илүүд үздэг байж болох юм. Гэхдээ энэ нь хэт их залхаахаар хэмжээнд хүрсэн бол ээжтэйгээ тайван замаар ярилцан бодит байдлыг хэлэхийг хичээж үзэх хэрэгтэй.

Гэхдээ асуудалд хэт их төвлөрч, бүх бүтэлгүйтэл, болж бүтэхгүй байгаа зүйлээ энэ асуудалдаа л тохоод байвал чамд гарч ирж болох боломж, аз жаргал, ирээдүйг баллаж байна гэсэн үг. Үүний оронд ирээдүйгээ улам эерэгээр харж өөрийг чинь ойлгодог, дэмждэг, хүлээн зөвшөөрдөг гэр бүлийн бусад гишүүдээсээ дэмжлэг авч, ойр дотны найзуудтай болохыг эрмэлзэж, үргэлж өөрийгөө баяр баясгалантай байлгахыг хичээж чамд юу байхгүй вэ? гэдгийг бодож шаналахгүйгээр чамд юу байгаа вэ? Ямар боломж байгаа вэ? Би ямар онцгой, давуу талтай вэ? гэдгийг дандаа бодож тэдгээр зүйлүүддээ дандаа талархаж байх хэрэгтэй.

Жишээ нь чамд үргэлж үгэлдэг ч гэсэн ээж байхад зарим хүнд байхгүй гэдгийг бодоод нэг үзээрэй. Чамд байгаа өөрийн чинь үнэт зүйл өөр нэг хүнд байхгүй байдгийг санан дэлхий ертөнцийг илүү томоор харахыг хичээвэл чиний том гэж бодож байсан асуудал их том биш гэдгийг ухаарах болно. Харин ингээд ойлголцохгүй бол ээжтэйгээ хамт манай төвд хандахад үүд хаалга маань нээлттэй гэдгийг дуулгахад таатай байна.

“Сэтгэл Судлалын Үндэсний Төв”-ийн
сэтгэл судлаач Д.Лхамсүрэн

Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж чамд тус болоход хэзээд бэлэн байх болно. Жич: Бид мэдээллийг чандлан хадгалах бөгөөд хариу зөвлөгөөг 7-10 хоногийн дараа хүргэх болно.

#Problem #Асуудал #Teenagers #ЭцэгЭх