"Турна аа!" гээд л амттай шимтэй зүйлс идэхээс татгалзаад өөрийгөө зовоож байгаа юм биш биз? Жингээ хасах гэдэг нь юу ч идэхгүй байх, аль эсвэл дандаа л амтгүй хоол хүнс идэж хэрэглэнэ гэсэн ойлголт биш шүү дээ. Та зөв хүнсээ л сонгож чадвал тийм ч их зовлонг туулахгүйгээр энэ давааг даваад гарч чадна.
Тиймээс бид жингээ хасах дэглэм барьж буй, барихаар төлөвлөж буй уншигчдадаа зориулан биед ашиг тустайн зэрэгцээ жингээ хасахад тань туслах амттан болон зуушнуудын талаар мэдээлэл бэлтгэн хүргэж байна.
САМАРНЫ ЦУГЛУУЛГА
Самрын цуглуулга нь амттан дундаа хүний биед ашиг шимтэй амин дэмүүд агуулдаг гэдгээрээ алдартай. Самрыг өдөр тутамдаа хэрэглэх нь зүрхний өвчлөлөөр өвдөх магадлал болон хлостериний түвшинг бууруулахын зэрэгцээ цусны эргэлтэд сайн нөлөөтэй.
Бие жижиг ч бэлчээр том гэдэг шиг жижигхэн хэдий ч калор ихтэй байдаг. Мөн хэдэн ширхгийг идэхэд л маш хурдан цадсан мэт мэдрэмж төрдөг тул жингээ хасах гэж байгаа бол хэмжээг нь тохируулахад л хангалттай.
ГАЗРЫН САМРЫН ТОС + АЛИМ
Хамгийн гайхалтай нь алим болон газрын самрын тос нь хоорондоо маш сайхан зохицдог. Алим нь эслэг ихтэй учир гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулдаг. Улмаар гэдэс ходоод ч цэвэрлэгдчихнэ. Харин газрын самрын тос нь амттайн дээр даралт ихсэх болон зүрх судасны өвчлөлөөр өвдөх эрсдэлийг бууруулдаг тустай. Хэтрүүлж хэрэглэхгүй л бол жин нэмэхэд тань огт нөлөөлөхгүй.
БҮЙЛСТЭЙ ХАР ШОКОЛАД
Бид бүгдийн алмонд нэрээр нь сайн мэдэх бүйлс нь цусан дахь сахарын хэмжээг багасгадаг бөгөөд хоолны дуршил бууруулж, жин хасахад тусалдаг гэдгийг судалгаагаар тогтоожээ. Харин хар шоколад бол дурдаад ч дуусамгүй олон давуу талтай гэдгээрээ алдартай билээ.
ӨРГӨСТ ХЭМХ
Өргөст хэмх нь ногоон өнгөтэй хүнсний ногоо учир жингээ хасахад тань багагүй туслалцааг үзүүлнэ. Мөн цусан дахь сахарын хэмжээг бууруулах, арьсанд чийгшил өгөх гээд олон давуу талтай шүү.
ЧАНАСАН ӨНДӨГ
Жин хасах зориулалттай бараг бүх л хоолны дэглэмүүдэд өндөг багтдаг. Өндөг идсэнээр цадсан мэдрэмжээ багагүй хугацаанд хадгалдаг учир турахад тань тусална. Хэрвээ та чанга дэглэм барьж байгаа бол чанасан өндөгнийхөө зөвхөн цагаан хэсгийг нь л хэрэглээрэй.
БЯСЛАГ
Бяслаг бол ямар ч хоолтой зохицдог бүтээгдэхүүн билээ. Хэдийгээр ханасан өөх тос ихээр агуулдаг ч өдөрт бага хэмжээгээр хэрэглэх нь холестерины түвшинд нөлөөлдөггүй ажээ.
ЛААЗАЛСАН САЛМОН, САРДИН
Загасанд маш олон төрлийн витамин агуулагддаг бөгөөд үүнээс кали, B12 зэрэг нь жингээ хасахад тун сайн нөлөөлдөг. Мөн загасны омега-3 нь олон төрлийн өвчлөлөөс сэргийлдгээрээ алдартай.
ОЛИВ
Дан оливоор дагнадаг хоолны дэглэм ч байдаг шүү дээ. Тийм ч учир хүмүүс оливийг турахын тулд хэрэглэх нь элбэг байдаг. Олив буюу чидун жимс нь зүрх судасны өвчин болон хавдараас урьдчилан сэргийлдэг гэсэн судалгаа бий.
ХАЛУУН НОГООТОЙ АВОКАДО
Хамгийн тэжээллэг хэр нь таргалуулдаггүй хүнсний бүтээгдэхүүн бол авокадо. Авокадо нь холестерины түвшинг бууруулж, арьсыг нарны хорт туяанаас хамгаалдаг гэдгийг судалгаагаар нотолсон байдаг. Үүнээс гадна кали, магни, эслэг зэргийг ихээр агуулдаг учир бага зэрэг халуун ногоотой хольж идвэл гайхалтай зууш болно.
ЧИА ҮР
Чиа үр нь уураг, антиоксидант, омега 3 зэрэг амин дэмийг өөртөө агуулдаг учир ямар ч хоолонд хэрэглэж болдог. Тэр ч бүү хэл усанд хийгээд ууж ч болно.
НОГООН ӨНГӨТЭЙ ХҮНСНИЙ НОГОО
Ногоон өнгөтэй ургамлууд бүгд биед тустай байдаг. Жишээлбэл бууцай, яншуй, жууцай, байцаа зэрэг нь турахад хамгийн үр дүнтэй бөгөөд ходоод цэвэрлэх давуу талтай. Тиймээс өдрийн хоолондоо ногоон төрлийн ногоо түлхүү ашиглаж хэвшээрэй.
БҮХ ТӨРЛИЙН ЖИМС
Жимснүүд маш олон витаминыг агуулдаг гэдгийг бид хэнээр ч хэлүүлэлтгүй сайн мэднэ. Тиймээс орой юм идмээр санагдсан үедээ бага зэрэг жимс идэхэд л хангалттай. Хамгийн шилдэг зууш бол жимс юм шүү. Мөн тарвас, лийр, усан үзэм зэрэг усан төрлийн жимснүүд турахад нэн тустай.
Эх сурвалж: Healthline
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх