Солонгос хэлийг эх орондоо чанартай эзэмших боломж бий…


YOLO.mn | YOLO.MN
2024-06-20

YOLO.MN энэ удаа МУИС-ийн дэргэдэх “Улаанбаатар 2 Сэжун институт”-ийг онцолж байна. Солонгос хэлээр мөрөөдлөө биелүүлэх хүсэлтэй 16-аас дээш насны хэн бүхэнд нээлттэй уг байгууллага нь 2007 оноос үйл ажиллагаагаа эхлэн 17 жилийг үдээд байна.. Тус Институт нь жилд 4 удаа элсэлт авдаг бөгөөд солонгос хэлний 72 цагийн танхимын сургалтыг чадварлаг багш нар, боловсон хүчин удирдан явуулдаг. Үйл ажиллагааны гол чиглэл нь солонгос хэлний мэдлэгийг шат дараалалтай, сонирхолтой, мэргэжлийн түвшинд олгох явдал бөгөөд солонгос улсын соёлын талаарх ойлголтыг практикаар олгодог нь уг сургалтын онцлог юм. 

Солонгосын соёлын хичээлээр солонгос үндэсний хоол хийх, тоглоом  наадгай тоглох, солонгосын өв соёлыг тээсэн бүтээл урлах гэх мэт олон сонирхолтой, хэрэгтэй зүйлс бүтээж цагийг үр дүнтэй өнгөрүүлдэг. Зөвхөн солонгос хэл заагаад зогсохгүй солонгос улс болон солонгос хэлтэй холбоотой арга хэмжээг тогтмол зохион байгуулдаг. Энэ 5 сард солонгосын эцэг эхийн өдрийг тохиолдуулан цахим уралдаан зарласан төдийгүй ялагчдаа сургалтын эрхийн бичгээр урамшуулсан байна. Мөн жил бүр зохион байгуулагддаг Сэжун Институт сангийн нэрэмжит “Яриа болон бичгийн тэмцээн” амжилттай болж өндөрлөсөн.  Сонирхуулахад, 2023 онд Солонгос улсад зохион байгуулагдсан бүх Сэжун Институт Сангийн шилдэг суралцагчдын дунд зохиогдсон бичгийн тэмцээнд “Улаанбаатар 2 Сэжун Институт”-ийн бичгийн тэмцээний ялагч Энх-Үйлс оролцож “Шилдгийн Шилдэг”-ээр шалгарсан. Түүнчлэн сургалтын төгсөгчдөд Солонгосын шилдэг их сургуульд тэтгэлэгтэй суралцах боломж бий болдгоороо давуу талтай. 

Мөн ирж суралцах боломжгүй суралцагчдад зориулан солонгос хэл, соёлыг таниулах зорилготой “Тусгай хөтөлбөр”-ийг зохион байгуулдаг ба энэ удаад Дорноговь аймгийн Сайншанд сумын 5-р сургуулийн ахлах ангийн 50 сурагчдад 60 цагийн солонгос хэлний онлайн танхим хосолсон сургалт орж дууслаа. Тусгай хөтөлбөрийн хүрээнд солонгос хэлний сургалтаас гадна солонгосын уран бичлэгээр дэвүүр чимэглэх, солонгосын уламжлалт тоглоом наадгай тоглох болон үндэсний хоол хийх зэрэг 3 төрлийн соёлын арга хэмжээг 6-р сарын 10-ны өдрөөс 14-ний өдрийн хооронд зохион байгууллаа. Залуу үеийнхний хэзээний танил болсон солонгосын соёлыг бодитоор туршиж үзэн суралцах нь тун сонирхолтой, ирээдүйд БНСУ-д суралцах зорилготой суралцагчдад маш том туршлага, мэдлэг болсон талаар ярьж байлаа. 

Өнгөрсөн 6 сарын 15-ны өдөр сургалтын төгсөлтийн арга хэмжээг зохион байгуулсан. Сайншанд сумын 5-р сургуулийн авьяаслаг сурагчид урлагийн мэндчилгээ дэвшүүлж, хаврын улиралд зохион байгуулагдсан онлайн эвентийн ялагч, шилдэг төгсөгчид эрхийн бичиг болон гарын бэлгийг гардан авч, нийт төгсөгчдөдөө сертификат гардуулаад байна

Солонгос хэлний мэдлэгээ ахиулахын зэрэгцээ олон олон сонирхолтой арга хэмжээнд оролцож цагаа үр дүнтэй өнгөрүүлэхийг хүсвэл “Улаанбаатар 2 Сэжун институт”-ийг зориорой. Солонгос хэлээр мөрөөдлөө биелүүлэхэд тань тусална. Солонгос хэлийг эх орондоо чанартай эзэмших боломж бий.

Улаанбаатар 2 Сэжун Институтийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл:

Facebook: https://www.facebook.com/Ulaanbaatar2Sejong/about

Instagram: https://www.instagram.com/ub2sejong/

Website: https://sejong.num.edu.mn/

Youtube: https://www.youtube.com/@Ulaanbaatar2SejongInstitute

#medee