Кино сонирхогчдын шимтэн үздэг "Squid Game" цуврал киноны сүүлийн бүлэг өнөөдөр буюу зургаадугаар сарын 27-нд Netflix-ээр цацагдана.
"Squid Game" бол Хван Дун Хюкийн бүтээж, бичиж, найруулсан Өмнөд Солонгосын цуврал юм. Энэхүү цуврал нь санхүүгийн гүн хямралд орсон 456 тоглогч шагналын эзэн болохын тулд амь насаа дэнчин тавьж, учир битүүлэг, амь өрссөн тоглоом тоглож өрнөдөг билээ.
Төгсгөлийн бүлэгт уг тэмцээнийг гол зохион байгуулагч хэн болох, гол дүрийн Сон Ги Хун болон түүний итгэлт хамтрагчид амьд үлдэж чадах эсэхийг үзэгчид мэдэх болно. Эхний бүлэг 9 ангитай, удаах бүлэг 7 ангитай бол өнөөдөр цацагдах гуравдугаар бүлэг нийт 6 ангитай юм.
Сонирхуулахад өмнө хоёр бүлгийн орлого дунджаар 2,1 тэрбум ам.доллар байсан ба энэ удаагийн бүлэг ч мөн чамгүй ашиг олох байх гэсэн хүлээлттэй байна.
Squid Game цувралын гуравдугаар бүлгийн трэйлер:
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!