Залуус та бүхнийг "Нээлттэй ажлын байрны өдөрлөг"-т урьж байна


YOLO.mn | YOLO.MN
2020-10-19

"Ажилдаа дурлах амархан... хэрвээ KFC-д ажилладаг бол"

Ажилтнуудаа “Хамгийн сайнаараа бай”, “Өөрчлөлтийг бий болго”, “Ажлын байрандаа хөгжилтэй бай” хэмээн уриалах KFC ресторан нийслэл Улаанбаатар хотод 12 салбар, 600 гаруй ажилтантайгаар үйл ажиллагаагаа амжилттай явуулж байгаа билээ. Тэгвэл тус рестораны хамт олон тун удахгүй шинэ салбаруудаа нээх гэж байгаатай холбогдуулан энэ сарын 20, 21-ний өдрүүдэд “Нээлттэй ажлын байрны өдөрлөг”-ийг зохион байгуулах гэж байна.

Хэрэв та дэлхийн брэндтэй нэгдэж, ОУ-ын франчайзинг бизнесээс суралцан, ресторан үйлчилгээний салбарт карьераа өсгөн залуу, эрч хүчтэй, найрсаг хамт олны нэг болохыг хүсвэл энэхүү өдөрлөгт хүрэлцэн ирээрэй.

ЯАГААД KFC-Д ГЭЖ?

  • Олон улсын шилдэг менежмент
  • Найрсаг, эрч хүчтэй залуу хамт олон
  • Тав тухтай ажлын байр
  • Уян хатан ажлын цаг
  • Тогтмол цалин /НДШ төлнө/
  • Сар бүрийн нэмэлт урамшуулалт цалин
  • Хөнгөлөлттэй үйлчлүүлэх эрхийн бичиг
  • Хурдацтай тушаал дэвших боломж
  • Шөнийн ээлжийн нэмэгдэл
  • Унааны мөнгө

НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙРНЫ МЭДЭЭЛЛҮҮД:

  • Бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн мэргэжилтэн
  • Гадаад харилцаа, худалдан авалтын мэргэжилтэн
  • Рестораны ажилтан
  • Хүргэлтийн жолооч
  • Үйлчлэгч

Та бүхэнд сонирхуулан хэлэхэд KFC сүлжээ рестораны хамт олон энэхүү өдөрлөгөө Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн Дүнжингарав дахь салбарт байрлах Хөдөлмөр Эрхлэлтийг дэмжих төвтэй хамтран зохион байгуулах гэж байгаа аж. 

#KFC #Ажлын байр