“Нарны үр сад” цувралаараа үзэгчдийн хайр хүндэтгэлийг хүлээж, үерхлээ албан ёсоор зарлаж, эцэст нь өргөн дэлгэр хурим найр хийсэн алдартай хос бол Song Joong Ki болон Song Hye Kyo нар билээ. Харамсалтай нь "төгс хос"-ын жишээ гэгддэг байсан тэдний хамтын амьдрал гэрлэлтээ батлуулснаас хоёр жилийн дараа дуусгавар болсон юм.
Тухайн үед тэдний салалтын талаар олон янзын цуурхлууд гарч байсан ч "хувийн онцлог, ялгаатай шинж чанарууд" гэдгээс өөр дэлгэрэнгүй хариулт өгөөгүй билээ. Тэгвэл Өмнөд Солонгосын “Channel A” кабелын сувгаас жүжигчин Song Joong Ki салах өргөдөл өгөх гэж буйгаа эхнэр Song Hye Kyo-доо огтхон ч мэдэгдээгүй талаар мэдээлжээ. Ингээд ч зогсохгүй жүжигчин Song Hye Kyo энэ мэдээллийг хэвлэл мэдээллийнхнээс л авсан гэдэг.
Жүжигчин Song Joong Ki-гийн ойрын танил хосуудын салалтын талаар мэдээлэл өгөхдөө:
- "Song Joong Ki-гийн ингэж нууцаар салах өргөдөл гаргасан нь Song Hye Kyo-д гэрлэлт, хувийн амьдрал болон салсан шалтгааныхаа талаар ямар нэгэн худал цуурхал тараах гэж оролдох юм бол бүхнийг ил болгож чадна гэдгээ сануулсан хэрэг" гэжээ.
Товчхондоо Song Joong Ki эхнэрээсээ аль болох дуулиан шуугиан болохгүйгээр хурдхан шиг салахыг хүссэн учир өргөдөл гаргах гэж байгаагаа мэдэгдээгүй аж. Харин хөршүүдийнх нь мэдээлж буйгаар хосууд анхнаасаа л Итэвон дүүрэгт байрлах үнэтэй сууцандаа амьдраагүй гэдэг.
Эх сурвалж: Koreaboo
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх