Зам хөндлөн гарахдаа ЧИХЭВЧЭЭ АВААРАЙ!


Сондор | YOLO.MN
2016-09-02

Дэлхий дахинд зам тээврийн ослын улмаас жилд 1.2 сая гаруй хүн амь насаа алдаж, 50 сая гаруй хүн бэртэж, гэмтэн хөгжлийн бэрхшээлтэй болж байна.

Монгол Улсад осол гэмтлийн шалтгаант нас баралт нь хүн амын нас баралтын шалтгааны дотор гуравдугаарт орж, үүний дотор зам тээврийн осол гэмтэл 18.9 хувийг эзэлж байна.

Оюутан сурагчид хичээл сургуульдаа орж, хүн амын нягтаршил ихэсч, замын хөдөлгөөний ачаалал нэмэгддэг. Оюутан, сурагчид гадуур явахдаа дуу хөгжим болон хичээл сонсох гэж чихэвч их зүүдэг болсон. Энэ нь орчноос тусгаарлан, аливаа эрсдлээс урьдчилан сэргийлэх боломжийг хааж байдаг. Тиймээс ЗАМ ХӨНДЛӨН ГАРАХДАА ЧИХЭВЧЭЭ ЗААВАЛ АВЧ БАЙГААРАЙ. wink

 

#Secure #Advice