Байгаль орчны манлайлагч хөтөлбөр зарлагдлаа


YOLO.mn | YOLO.MN
2020-09-30

Байгаль орчиндоо хувь нэмрээ оруулах, өөрийгөө хөгжүүлэх хүсэлтэй залуус анхаарлаа хандуулаарай. Монгол Улсын байгаль орчинд тулгарч буй олон төрлийн асуудлуудын тухай мэдлэгээ дээшлүүлэх хүсэлтэй залуу мэргэжилтнүүдэд зориулсан Байгаль Орчны Манлайлагч Хөтөлбөр 11 дэх жилдээ зарлагдлаа. 

ХӨТӨЛБӨРТ ХАМРАГДСАНААР: 

  • Монголын өнөөгийн байгаль орчны асуудлуудтай цогцоор нь танилцана
  • Байгаль орчны салбарын туршлага бүхий манлайлагчидтай уулзаж санал бодлоо солилцоно
  • Нийгмийн оролцоо, манлайлал, хамтын ажиллагааны ур чадвараа сайжруулна
  • Хөтөлбөрөөс сурч мэдсэн зүйлс дээрээ тулгуурлан 3-4 багт хуваагдан байгаль орчны төслийг хэрэгжүүлнэ.

ТАВИГДАХ ШААРДЛАГА: 

  • Байгаль орчин, тогтвортой хөгжлийн асуудлуудын талаар мэдлэгээ дээшлүүлэх хүсэлтэй байх
  • Монгол оронд тулгамдаж буй байгаль очны асуудлуудыг шийдвэрлэхэд өөрийн хувь нэмрээ оруулах хүсэл эрмэлзэлтэй байх 
  • 25 хүртэлх настай байх 
  • Их, дээд сургуулиа төгссөн байх

Та дээрх шаардлагуудыг хангасан бол ЭНД дарж өргөдлийн маягтыг бөглөөрэй. Харин илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах бол ЭНД дараарай. 

Эх сурвалж: Зориг сан

#Зориг сан #Хөтөлбөр #Залуус