Кпопын эргэн тойронд: ДУУЧИН CL КПОП ЕРТӨНЦӨД ЭРГЭН ИРЛЭЭ


Сэтгүүлч Г. Оюун | YOLO.MN
2020-09-21

YOLO.mn сайтын хамт олны зүгээс Кпоп сонсох дуртай уншигчдадаа зориулан өнгөрсөн долоо хоногт Кпопын эргэн тойронд болсон онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

ДУУЧИН CL КПОП ЕРТӨНЦӨД ЭРГЭН ИРЛЭЭ

Өнгөрсөн долоо хоногт Кпоп ертөнцөд болсон томоохон үйл явдлын нэг нь дуучин CL-ийн шинэ дуу байсан юм. Тэрээр удаан хугацааны дараа шүтэн бишрэгчдэдээ шинэ цомгийн танилцуулгаар бэлэг барьжээ

Дуучин CL аравдугаар сард бүрэн хэмжээний цомог гаргахаар ажиллаж байгаа аж. Харин есдүгээр сарын 14-ний өдөр “POST UP” хэмээх цомгийн танилцуулга дууг олны хүртээл болгосон байна. Тэрээр Инстаграм хаягаараад дамжуулан: “Би аравдугаар сараас эхлээд олон дуу цацаж, бүрэн хэмжээний цомог гаргах болно. Цаашид идэвхтэй үйл ажиллагаа явуулна” гэжээ.

CL хоёрдугаар үеийн Кпоп дуучдаас хамгийн алдартай эмэгтэй рэппэрээр нэрлэгддэг бөгөөд “Пёнчан-2018” өвлийн олимпын хаалтын үйл ажиллагааг хийсэн хүчирхэг дуучин юм.

Тэрээр 2019 оны арван нэгдүгээр сард YG энтертайнменттэй хийсэн гэрээгээ дуусгавар болгосон билээ.

NCT ХАМТЛАГ ИРЭХ САРД ‘NCT 2020’ НЭРТЭЙ ЦОМОГ ГАРГАНА

SM энтертайнментийн хөвгүүдийн хамтлаг болох NCT хамтлаг аравдугаар сард шинэ цомог гаргахаар болжээ.

NCT хамтлаг 2018 оны хоёрдугаар сард ‘NCT 2018’ хэмээх цомог гаргаж хамтлагийн 18 гишүүн цомгийн үйл ажиллагаандаа оролцсон юм. Харин энэ удаад SM энтертайнментаас дараах мэдээллийг өгчээ. Үүнд:

“NCT хамтлаг цомог гаргахаар бэлдэж байгаа нь үнэн. Бид албан ёсны хуваарь тодорхой болсны дараа мэдэгдэл хийх болно” гэжээ.

CHANYEOL БОЛОН IRENE НАР  ‘PRADA’ БРЭНДИЙН НҮҮР ЦАРАЙ БОЛЖЭЭ

EXO Chanyeol болон Red Velvet хамтлагийн гишүүн Irene нар ‘Prada’ брэндийн Солонгос дахь нүүр царай болжээ.

‘Vogue Korea’ сэтгүүлийн ‘Surreal Glamour’ буланд Prada брэндийн цүнхний намар-өвлийн загварыг онцолжээ. Уг зураг авалтад Irene болон Chanyeol нар оролцсон байна.

BLACKPINK ХАМТЛАГ ‘ELLE’ СЭТГҮҮЛИЙН НҮҮРИЙГ ЧИМЖЭЭ

BLACKPINK хамтлаг АНУ-ын ELLE сэтгүүлийн аравдугаар сарын дугаарын нүүрийг чимжээ.

ELLE сэтгүүлээс BLACKPINK хамтлагийн зураг авалтыг албан ёсны сайтдаа байршуулжээ.   

‘Rose, Jennie, Jisoo болон Lisa нар Америк дахь охидын хамтлагийн шинэ стандартыг тогтоолоо. Бидэнд Destiny’s Child-ээс хойш ийм хамтлаг байгаагүй’ – Bekuh Boom

YOUNGJAE ИНСТАГРАМЫГ НЬ ХАКЕРДАХ ГЭЖ ОРОЛДСОН ЭТГЭЭДЭД САНУУЛГА ӨГЧЭЭ

Есдүгээр сарын 16-нд, GOT7 хамтлагийн гишүүн Youngjae Инстаграм хаягаараа дамжуулан түүний цахим сүлжээ рүү нэвтрэх гэж оролдсон этгээдэд сануулга өгчээ.

Тэрээр: ‘Хэн нэгэн миний хаягийг хакердах гэж оролдсон байна.Хэрвээ би ямар нэг таагүй пост хийх, эсвэл ямар нэг онцгүй зүйл дээр  like дарвал тэр нь би биш шүү. ^^ Бас дахиад ингэх гэж оролдвол би чамайг олох болно. Чиний хаанаас нэвтрэх гэж оролдсоныг чинь харсан шүү’ гэжээ.

TOMORROW x TOGETHER ХАМТЛАГ АРАВДУГААР САРД ЭРГЭН ИРНЭ

Есдүгээр сарын 17-нд, Big Hit энтертайнментаас TOMORROW x TOGETHER (TXT) хамтлаг аравдугаар сард шинэ уран бүтээл гаргахаар болсныг мэдэгдлээ.

Өмнө нь Big Hit энтертайнментаас 2020 оны төлөвлөгөөгөө танилцуулахдаа TXT хамтлагийг энд онд  идэвхтэй үйл ажиллагаа явуулна хэмээн мэдэгдэж байсан юм.

Мөн аравдугаар сард BLACKPINK, LOONA, TWICE, B1A4, Golden Child, Pentagon, Weki Meki, Wei, Song Min Ho, Lim Chang Jung гэх мэт хамтлаг дуучид  шинэ уран бүтээл гаргах нь тодорхой болжээ.

ДУУЧИН HEIZE P-NATION АГЕНТЛАГТАЙ ГЭРЭЭ ХИЙЛЭЭ

Есдүгээр сарын 16-нд P-Nation агентлагаас дуучин Heize-тэй гэрээ хийж буйгаа мэдэгджээ.

Дуучин Heize 2014 CJ ENM компанийн дуучин болж урлагийн ертөнцөд хөл тавьж байжээ. Тэрээр өнгөрсөн оны есдүгээр сард Монгол улсад ирж ‘Falling Leaves Are Beautiful’ дууныхаа клипний зураг авалтыг хийсэн юм. Харин түүний гэрээ хийсэн P-Nation агентлагийг рэппэр PSY үүсгэн байгуулсан ба тус агентлагт Jessi, HyunA, DAWN, Crush хэмээх алдартай уран бүтээлчид харьяалагддаг аж.

Эх сурвалж: Allkpop, Soompi

#kpop