Сүүлийн үед инфлүэнсэр гэх энэ нэршлийг сонсоогүй дуулаагүй орчин үеийн залуучууд байхгүй биз ээ. Олон зуугаараа бусдад нөлөөлөгч буюу influencer болж буй нь тийм ч муу хэрэг биш юм. Хорвоо дэлхийн олон муухай хар бараан мэдээ, мэдээллүүд сонирхолтой, өнгөлөг чанартай контентоор солигдож байгаа нь таатай биш гэж үү.
Залуучууд бид л нэгэндээ үлгэр дууриалал болж, эерэгээр нөлөөлж байх нь энэ нийгэмд гэрэлт ирээдүй, дэлхийн хэмжээний хөгжил авчрах нэгэн түлхүүр юм. Тэгээд ч одоо зөвхөн нэг байгууллагад ажиллаж цалин авдаг цаг үе аль хэдийнээ ард хоцорсон. Бусдад нөлөөлөхийн зэрэгцээ өөрийнхөө хийж буйг үнэлж мөнгө олох боломж чамд нээлттэй байна.
Магадгүй чи ойрын үед бусдын адил сошиал орчинд эерэгээр нөлөөлөгч буюу чанартай контент үйлдвэрлэгч болохыг хүсэж байгаа бол нэн түрүүнд чамд хэрэгтэй 5 зүйлийг YOLO нь зөвлөе. Хэрвээ чи дөнгөж 16-20 настай бол жинхэнэ яг одоо л эхэлдэг нас чинь...
IDEA. IDEA. IDEA
Чиний хамгийн сайн хийж чадна гэж бодсон зүйлээ сонин содон байдлаар хэрхэн илэрхийлэхийг бодож ол. Бусадтай битгий давхцуул.
Хүн хэзээд хамгийн сайн хийж чаддаг зүйлээ хийж байхдаа өөртөө итгэлтэй байдаг. Өөртөө итгэлтэй байна гэдэг нь бусдыг өөртөө байлдан дагуулж тэдэнд нөлөөлөх зам болдог. Тиймээс өөрийн 100 хувь итгэлтэйгээр хийж чадах зүйлээ бодож олоод түүнийгээ хэрхэн өөрийн контент болгох сонирхолтой санааг бодож ол.
BE SMART
Мэдээж ухаалаг гар утас. Сошиал апп-ууд хэрэглэх, шинэ idea-гаа цаг алдалгүй тэмдэглэж авах зэрэгт ухаалаг утас №1 туслагч чинь байх болно.
Ухаалаг утас, интернет 2 байхад ертөнц чиний өмнө нээлттэй болсон цаг. Болж өгвөл ашиглахад хялбар, олон төрлийн функц, чадалтай сүүлийн үеийн утсыг сонгон авахыг бодоорой. Сүүлийн үед гоё, гоё урамшуулал бэлэгтэй, хямдралтай ухаалаг утаснууд албан ёсоор худалдаалдаг дэлгүүр олон болсон.
QUALITY NOT QUANTITY
Чанартай контент бол чиний хүчтэй зэвсэг. Анхнаасаа чанартай өнгө үзэмжтэй контент хийх нь чамайг сонирхон үзэх үзэгчдийн тоог нэмнэ. Тиймээс видео зураг авалтаа айхтар мэргэжлийн биш ч гэсэн сонирхогчийн хэрэглэхэд хялбар влог хийхэд зориулсан камер сонгон авах хэрэгтэй.
Жишээ нь Gremix Влог хийхдээ G7x Mark III ашигладаг байна. Дэлгэцийг нь өөрлүүгээ харуулан бичлэг хийнэ, микрофон залгана, зургаа шууд өөрийн утас руугаа явуулах зэрэг яг чамд тохирсон хялбар үйлдлүүдтэй хэрнээ мэргэжлийн камер шиг үр дүнтэй.
BE CREATIVE
Контент чинь маш сонирхолтой, креатив хийцтэй байх ёстой нь ойлгомжтой. Зүгээр нэг хэдэн бичлэг нийлүүлээд контент болчихгүй. Бяцхан хөдөлмөр гаргаад жаахан эффект, дуу хуур, текст нэмээд чамайг илэрхийлэх чанартай контент бий болно. Үүний тулд мэдээж сайн чанарын компьютер хэрэгтэй.
Сүүлийн үед суурин гэхээс илүү зөөврийн нөүтбүүк дээр influencer-үүд ажиллах болсон байна. Хаа ч явсан бичлэгээ монтажлаад, youtube-дээ оруулаад явж байх боломжтой. Өөрийнхөө хэрэгцээ шаардлагад нийцсэн компьютерээ ЭНДЭЭС ороод судлаад аваарай. Яг одоогоор хичээлийн шинэ жилийн урамшуулалт худалдаа зарласан газрууд олон байна. Харин YOLO нь чамд хамгийн баталгаатай, бүх төрлийн технологийн барааг нэгтгэсэн iTStore.mn дэлгүүрийг сонгохыг зөвлөж байна. Streamer CTS хүртэл энэ дэлгүүрийг санал болгож байна лээ.
KEEP UPGRADING!
Гол үндсэн шаардлагатай технологиудаа бэлдсэн бол үргэлж нэмэлт сайжруулах зүйлсээр өөрийгөө тоногло.
Яг бахь байдгаараа байх хооронд чинь чиний өрсөлдөгч чамаас илүү хандалт авчихвал яана. Сүүлийн үед влоггер, youtuber, influencer, streamer-үүд юу нэмэлтээр ашиглаж байгааг олж мэд. Камерын хөл, микрофон, чихэвч, ЛЕД гэрэл гээд л чамайг хөөрхөн харагдуулах, чанартай сонсогдуулах, бүтээмжтэй байлгах туслахуудаа цуглуулаарай. Хэрвээ юу, хаанаас авахаа мэдэхгүй байвал чамд туслах ITguy бидэнд байна. ITguy-тай маань холбогдоод илүү дэлгэрэнгүй зөвлөгөө аваарай.
За тэгээд сонирхолтой контент хийгээд бусдад эергээр нөлөөлөөд мөнгө олоод байж дээ YOLO-чид минь.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх