2016-2017 оны хичээлийн шинэ жилийн нээлтийг маргааш 08:00 эхлүүлэх болсон талаар БСШУСЯ-ны Боловсролын бодлогын газрын дарга Д.Эрдэнэчимэг шийдвэр гаргажээ.
Төрийн болон төрийн бус өмчийн ЕБС-иуд есдүгээр сарын 1-ний пүрэв гарагт улсын хэмжээнд хичээлийн шинэ жилийн нээлт болон эхний хоёр цагийн хичээлийг дор дурьдсан хуваарийн дагуу зохион байгуулна гэжээ.
Үүнд:
Мөн "Монголын нууц товчоо" хичээлийн агуулга, арга зүйг "Монгол бахархал" сэдвийн дор сургууль бүр урьдчилан бэлтгэж хичээлийг зохион байгуулах Ерөнхий боловсролын сургууль бүр Ерөнхийлөгчийн теле хичээлийг нийт суралцагч үзэх боломжтой байхаар зохион байгуулах, Тухайлбал анги танхим, урлаг спортын зааланд телевизор байрлуулах, дуу өндөрсгөгч тавьж сурагчид нэгдсэн байдлаар хичээлийг үзэх боломжийг хангах гэх мэт. Энэхүү бэлтгэлийг хангахад багш, эцэг эх суралцагчдад ямар нэгэн хүндрэл дарамт учруулахгүй байх
ЕБС-иуд есдүгээр сарын 2-ны өдрөөс эхлэн хичээлийн хуваарийнхаа дагуу хичээллэнэ.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх