Салбар салбартаа манлайлагч, номд шимтэгч эрхмүүдийн санал болгож буй номыг онцлох "Залуу хүний заавал унших ном" цуврал ярилцлагын эхний дугаар та бүхэнд хүрэхэд бэлэн боллоо. Ярилцлагынхаа хамгийн анхны зочноор "Unlock Podcast"-ийн хамтран бүтээгч Ж. Дэлгэрцэцэгийг урьж оролцуулсан юм.
Санал болгож буй ном: "Grit: The Power of Passion and Perseverance"
Зохиолч: Angela Duckworth
Төрөл: Хувь хүний хөгжил, баримтат
Үнэлгээ /Goodreads/: 4.09/5
Товч агуулга: Амжилтад хүрэхэд авьяас чухал ч тууштай, эрмэлзэлтэй байдал түүнээс хавь илүү чухал гэдгийг сэтгэл судлалын профессор өөрийн туулж өнгөрүүлсэн амьдрал, туршлага, судалгаан дээр тулгуурлан бичсэн.
YOLO: Бид энэ номыг яагаад унших ёстой вэ?
- Амжилтад хүрэхийн тулд эхлээд өөрийгөө юунд дуртайг олж мэдэх хэрэгтэй талаар бид зөндөө л сонссон. Гэвч өөртөө итгэх байдал, зорилго, хөдөлмөр зэрэг нь ч мөн чухал гэдгийг энэхүү номыг уншсанаар ойлгох боломжтой. Та ямарваа нэгэн зүйлд хэчнээн дуртай байлаа ч хөдөлмөрлөхгүй бол ур чадвартай болж чадахгүй гэсэн үг.
Хүн ер нь өөрийнхөө хийж чаддаг зүйлд дуртай байх хандлагатай байдаг. Хөдөлмөрлөхгүй бол энэ дурлал насан туршийн хайр болон ахиж дэвжихгүй. Тиймээс аливаа зүйлийг хийхээр нэгэнт шийдээд зориглосон бол хэцүү бэрхээс нь сүрдэж дундаас нь бүү буцаарай.
YOLO: Таны энэ номоос суралцаж хэрэгжүүлж буй зүйл юу вэ?
- Зохиогчийн өөртөө болон гэр бүлийнхэнтэйгээ баримталдаг "Hard Thing Rule"-г хэрэгжүүлэхийг хичээдэг. Өөрийн юунд дуртайгаа олоод мэдчихсэн, амжилттай яваа хүмүүс үргэлж жаргаад байдаггүй. Тэдэнд ч бас уйтгартай, хэцүү зүйлийг хийх хэрэгцээ, шаардлага тулгардаг. Энхийн цагт хөлс их урсгавал дайны цагт цус бага урсана гэдэг шиг хэцүү санагдсан зүйлсээ өдөр бүр хийж байх хэрэгтэй.
Мөн өөрийнхөө болон хүүхдүүдийнхээ сонирхоод эхлүүлсэн ажлыг өдөр бүр бага ч гэсэн хэмжээнд дайчлаад хийлгэхийг хичээдэг. Тэднийгээ "Comfort Zone" буюу тухтай бүснээсээ гарч, хэцүү зүйлд өөрийгөө сорьж, түүнийгээ давж өөртөө итгэлтэй хүн болоосой гэж хүсдэг. Гэхдээ хүүхдийг хэт их хүчилбэл сонирхол нь буурах эрсдэлтэй учир тэнцвэрийг барьж аль болох эерэг, дэмжсэн харилцааг бүрдүүлэх нь чухал. Нэн ялангуяа аливааг дөнгөж сонирхож эхэлж байхад нь хүчлээд хэрэггүй.
YOLO: Энэхүү номын хамгийн дуртай ишлэл тань?
Сонирхолтой байх болов уу гэсэн үүднээс "Grit: The Power of Passion and Perseverance" номын зохиолч Angela Duckworth-ийн TED илтгэлийг хүргэж байна.
Хэдийгээр номыг өөрөө унших нь илүү үр дүнтэй ч ерөнхий утга санаа, агуулгыг нь сонсохыг хүсвэл ЭНД дарж "Unlock Podcast"-ийн 65 дахь дугаарыг сонсоорой.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх