YOLO.mn сайтын хамт олны зүгээс Кпоп сонсох дуртай уншигчдадаа зориулан өнгөрсөн долоо хоногт Кпопын эргэн тойронд болсон онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.
BTS ХАМТЛАГ ШИНЭ РЕКОРД ТОГТООЖЭЭ
BTS хамтлаг наймдугаар сарын 21-ний өдөр “Dynamite” нэртэй шинэ уран бүтээлээ олны хүртээл болгожээ.
Тус уран бүтээл нь BTS хамтлагийн хамгийн анхны англи хэл дээрх дуу бөгөөд ердөө ганцхан хоногийн дотор Youtube хуудсанд 101.1 сая хандалт авч чадсан байна. Ийнхүү BTS хамтлаг Youtube хуудсанд бичлэгээ байршуулснаас хойш 24 цагийн дотор хамгийн их хандалт авсан уран бүтээлчид болжээ.
KRYSTAL-ИЙН ГЭРЭЭНИЙ ХУГАЦАА УДАХГҮЙ ДУУСНА
Наймдугаар сарын 18-ны өдөр өмнөд Солонгосын хэвлэлүүдээр f(x) хамтлагийн гишүүн Krystal SM энтертайнменттай хийсэн гэрээгээ дуусгавар болгоно хэмээн мэдээлсэн юм.
Тухайлбал, Krystal жүжигчдийн агентлагуудтай холбоо тогтоож, хэд хэдэн удаа уулзалт хийсэн боловч одоогоор ямар нэг компанитай гэрээ байгуулаагүй аж. Харин SM энтертайнментийн зүгээс:
- “Krystal-ийн гэрээний хугацаа наймдугаар сарын сүүлээр дуусна. Бид түүнийг гэрээгээ сунгах талаас нь ярилцаж байгаа” гэжээ.
CHOA ШИНЭ КОМПАНИТАЙ ГЭРЭЭ БАЙГУУЛНА
AOA хамтлагийн гишүүн асан, дуучин ChoA шинэ компанитай гэрээ байгуулж дуучны карьераа үргэлжлүүлэхээр болжээ.
Allkpop сайтын мэдээлснээр ChoA FNC энтертайнментийн захирал асан Kim Young Sun-ий үүсгэн байгуулж буй шинэ компанитай гэрээ байгуулах гэж байгаа аж.
HINAPIA ХАМТЛАГ АЛБАН ЁСООР ТАРЖ БУЙГАА МЭДЭГДЛЭЭ
HINAPIA хамтлаг байгуулагдаад жил ч хүрэхгүй хугацааны дараа тарахаар болжээ.
OSR энтертайнмент "COVID-19" цар тахлын улмаас санхүүгийн хүндрэлтэй нүүр тулж, үйл ажиллагаагаа зогсоохоор болжээ. Ийнхүү наймдугаар сарын 21-ний өдөр дараах мэдэгдлийг хийсэн байна. Үүнд:
- “HINAPIA хамтлагийн шүтэн бишрэгчдэд таагүй мэдээ дуулгах гэж байгаад уучлалт хүсье. HINAPIA хамтлаг тарж байгаа учраас хамтлагийн гишүүд гэрээгээ дуусгасан байгаа.
Бид удаан хугацаанд ярилцсаны эцэст гишүүдтэй хийсэн гэрээгээ дуусгахаар шийдсэн. Та бүхэн цаашид HINAPIA хамтлагийн гишүүдийн шинэхэн эхлэлийг дэмжээрэй” гэжээ.
HYUNA ШИНЭ УРАН БҮТЭЭЛЭЭ ХОЙШЛУУЛЛАА
Наймдугаар сарын 22-ны өдөр P Nation энтертайнментаас HyunA-гийн шинэ уран бүтээл олон нийтэд цацагдах өдрийг хойшлуулсан талаар мэдэгдэл хийсэн юм.
P Nation энтертайнментээс дараах мэдэгдлийг хийсэн байна. Үүнд:
- "Дуучин HyunA эрүүл мэндийн шалтгаанаар уран бүтээлээ түр хойшлуулах болсон тухай мэдэгдэл хийх гэж байна.
HyunA бүрэн хэмжээний цомог гаргахаасаа өмнө шинэ уран бүтээлээ олны хүртээл болгохыг хүсэж удаан хугацаанд бэлдсэн.
Өнгөрсөн жил тэрээр сэтгэл зүйн асуудлынхаа тухай олон нийтэд мэдээлж, жил гаруйн хугацаанд эмчилгээ хийлгэсэн юм. Гэсэн хэдий ч хэт их ачаалалтай ажилласны улмаас эрүүл мэндийн хувьд тогтворгүй болжээ. Бид уран бүтээлчээ дэмжиж, хамгаалах хариуцлага хүлээсэн байгууллага учраас түүний эрүүл мэндийг нэн тэргүүнд тавьж, амраахаар шийдлээ.
Тиймээс HyunA-гийн ирэх долоо хоногт гаргах гэж байсан дууг тодорхойгүй хугацаагаар хойшлуулж байна. Бид түүний бие тэнхээг сайжрах хүртэл нь бүх чадлаараа дэмжих болно.
Мөн HyunA-гийн шүтэн бишрэгчдэд таагүй мэдээ дуулгасанд хүлцэл өчье” гэжээ.
Эх сурвалж: Allkpop, Soompi
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх