YOLO.mn сайтын хамт олон ирэх долоо хоногт буюу наймдугаар сарын 24-нөөс 30-ны өдрүүдэд өсвөр үеийнхэн болон залуусын хамрагдах боломжтой үйл ажиллагаануудын талаарх мэдээллийг багцлан хүргэж байна.
ҮЙЛ АЖИЛЛАГАА
ЯПОН ПОП СОЁЛЫН ӨДӨРЛӨГ 2020
Хэзээ: Наймдугаар сарын 29-ний 08:00 цагт
Хаана: Онлайнаар
Зохион байгуулагч: Mongolian Japanese Pop Culture Lovers Association
Үргэлжлэх хугацаа: 6+ цаг
Дэлгэрэнгүй: Жил бүр зохион байгуулагддаг “Япон Поп Соёлын Өдөрлөг 2020” арга хэмжээ анх удаа онлайнаар зохион байгуулагдахаар болжээ. Японы поп соёлыг танилцуулсан уран бүтээлчид, косплэй, дуу, манга төрөлд тэмцээн, уралдаан зэрэг маш олон сонирхолтой үйл ажиллагаанууд болох тул идэвхтэй оролцоорой.
Та ЭНД дарж уг эвентийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.
ЦЭНХЭР ШУВУУД - СОНОРДОХУЙ
Хэзээ: Наймдугаар сарын 28-ны 17:00 цагт
Хаана: Онлайнаар
Зохион байгуулагч: BLUE BIRD
Үргэлжлэх хугацаа: 4 цаг 30 минут
Дэлгэрэнгүй: Контемпорари урлагийг Монголд хөгжүүлэх, сэтгэлгээний хувьслыг бий болгохоор “Цэнхэр шувуу” төсөл нээгдэж байжээ. Эрх чөлөөг эрэлхийлсэн уран бүтээлчид комтемпорари урлагаар дамжуулан түүнийгээ илэрхийлдэг гэнэ. Тиймээс энэхүү эвентээр орчин үеийн урлагийн олон төрлийг бага ч гэсэн таниулах зорилгоор зохион байгуулах гэж байна. Та эвентэд очсоноор нэг зорилгын дор нэгдсэн чөлөөт залуу уран бүтээлчдээс суралцаж, өөрийгөө сонордох боломжтой юм шүү.
Та ЭНД дарж уг эвентийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.
DANCING BUBBLE TEA
Хэзээ: Наймдугаар сарын 25-ны 13:00 цагт
Хаана: Full Bubble Tea
Зохион байгуулагч: SevenX Tour
Үргэлжлэх хугацаа: 2 цаг
Дэлгэрэнгүй: Энэ зуны онцлох ундаа болох бөмбөлөгтэй цайг хийж сурмаар байвал энэхүү эвентэд очоорой. Нэг өдрийг TikTok, Bubble Tea хийж хөгжилтэй өнгөрүүлээрэй.
Та ЭНД дарж уг эвентийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.
COFFEE & BOOKS
Хэзээ: Наймдугаар сарын 28-ны 10:00 цагт
Хаана: Bean Tree UB
Зохион байгуулагч: Bean Tree UB
Үргэлжлэх хугацаа: 3 цаг
Дэлгэрэнгүй: Амжилтад хүрсэн хүмүүсийн нийтлэг зуршил нь ном унших. Тиймээс энэхүү эвентэд очсоноор амтат кофе уунгаа ном уншиж, өөрийгөө хөгжүүлэх аргыг бусадтай суралцах боломжтой. Өөрийнхөө хүсэл мөрөөдлийг биелүүлэх онцгой уулзалтыг танд санал болгоё.
Та ЭНД дарж уг эвентийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.
ТОГЛОЛТ & ҮЗВЭР
MARALJINGOO LIVE AT FAT CAT
Хэзээ: Наймдугаар сарын 27-29-ний 20:30 цагт
Хаана: Fat Cat Jazz Club
Зохион байгуулагч: Fat Cat Jazz Club, Maraljingoo
Үргэлжлэх хугацаа: 2 цаг
Дэлгэрэнгүй: Дуучин Маралжингоо “Fat Cat Jazz Club” дээр өөрийн Live тоглолтоо хийхээр болжээ.
Та ЭНД дарж уг эвентийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.
ЦЭНХЭР ТЭНГЭРИЙН ЦААНА КИНО НААДАМ
Хэзээ: Наймдугаар сарын 29-ний 14:00 цагт
Хаана: Тэнгис кино театр
Зохион байгуулагч: The LGBT Centre (Mongolia)
Үргэлжлэх хугацаа: 3+ цаг
Дэлгэрэнгүй: "Цэнхэр тэнгэрийн цаана" богино хэмжээний кино уралдаанд ирсэн бүтээлүүдийг “Тэгш эрх бахархлын өдрүүд”-ийн хүрээнд кино театр үзээрэй. Хүний эрхийг дээдэлдэг хүн бүхэнд нээлттэй.
Та ЭНД дарж уг эвентийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.
PAJAMA PARTY 2020
Хэзээ: Наймдугаар сарын 29-ний 18:00 цагт
Хаана: Хар сувд
Зохион байгуулагч: Black Market Mongolia
Үргэлжлэх хугацаа: 4+ цаг
Дэлгэрэнгүй: 2019 онд Монголд анх удаа болсон “Pajama Party” хоёр дахь жилдээ зохион байгуулагдахаар болжээ. Энэхүү үдэшлэгт ирснээр:
Та ЭНД дарж уг эвентийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.
Хэзээ: Наймдугаар сарын 24-ний 12:00 цагт
Хаана: IMAX Mongolia
Зохион байгуулагч: NCT DREAM Mongolian
Үргэлжлэх хугацаа: 3 цаг
Дэлгэрэнгүй: Өмнөд Солонгосын “NCT Dream” хамтлагийн 4 жилийн ойн баярт зориулж тэдний анхны тоглолт болох “NCT Dream The Show”-г кино театрын дэлгэцээр гаргах гэнэ. “NCT Dream” хамтлагийн шүтэн бишрэгч найзууддаа дуулгаарай.
Та ЭНД дарж уг эвентийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.
СУРГАЛТ
ДОХИОНЫ ХЭЛ СУРЦГААЯ
Хэзээ: Наймдугаар сарын 28-ны 10:00 цагт
Хаана: Баруун 4 зам
Зохион байгуулагч: Дохионы хэлийг хүн бүрд түгээцгээе
Үргэлжлэх хугацаа: 3 цаг
Дэлгэрэнгүй: Та өмнө нь дохионы хэл сурах талаар бодож байсан уу? Сонсголын бэрхшээлтэй иргэдийн эх хэл нь дохионы хэл юм. Энэхүү сургалт нь "Дохионы хэлийг хүн бүрд түгээцгээе!" гэсэн уриатайгаар долоо хоног бүр зарлагддаг билээ. Тиймээс анхан шатны мэдлэгтэй болохыг хүсвэл энэ сургалтыг зориорой.
Та ЭНД дарж уг эвентийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.
Хэзээ: Наймдугаар сарын 28-ны 18:00 цагт
Хаана: Tom N Toms /Bluemon/
Зохион байгуулагч: Номтой Өглөө, Номтой Ирээдүй
Үргэлжлэх хугацаа: 1 цаг 30 минут
Дэлгэрэнгүй: Утга зохиолын Нобелийн шагналт Оэ Кензаберо зохиолчийн хагас намтарчилсан бүтээл "Хувийн асуудал" романыг Номтой өглөө клубын номын хэлэлцүүлгээр хэлэлцэх болно. Сонирхсон хүн бүрд нээлттэй учраас энэ номыг уншсан эсвэл уншихаар төлөвлөж байгаа бол сонирхолтой хэлэлцүүлэгт хамрагдаарай.
Та ЭНД дарж уг эвентийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.
АЯЛАЛ
УУЛЫН МАФИАЧИД
Хэзээ: Наймдугаар сарын 29-ний 12:00 цагт
Хаана: Богд ууланд
Зохион байгуулагч: L.A.M Ulaanbaatar
Үргэлжлэх хугацаа: 6+ цаг
Дэлгэрэнгүй: Хичээл эхлэхээс өмнө агаар салхинд гарч нэг өдрийг хөгжилтэй өнгөрүүлээрэй. Энэхүү аялалд явснаар танилын хүрээгээ тэлж, цэвэр агаарт кофе, өөрийн бэлдсэн хоолыг идэж, дуулж, хөгжимдөх боломжтой юм.
Та ЭНД дарж уг эвентийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх