АНУ-ын хамгийн олон жилийн турш үргэлжилсэн цуврал анимэйшн болох "The Simpsons" нь 1989 оноос өнөөдрийг хүртэл нийтдээ 684 анги бүхий 31 бүлгийг үзэгчдийн хүртээл болгожээ. Тэгвэл Австрали улсад амьдардаг нэгэн залуу уг цуврал анимэйшний дүрүүдээр шивээс хийлгэн "Гиннес"-ийн дээд амжилтыг тогтоосон байна.
Австрали улсын иргэн Michael Baxter "The Simpsons" цувралын нийт 203 дүрийг нуруун дээрээ шивүүлснээр "Гиннес"-ийн "Цуврал анимэйшний хамгийн олон дүрийг шивүүлсэн" амжилтыг тогтоожээ.
Энэ агуу шивээсийг хийхэд нийтдээ 130 гаруй цагийг зарцуулсан бөгөөд 1 жил гаруйн хугацаанд хийж дуусгажээ. Үнийн хувьд 12,000 - 13,000 австрали доллар /Монгол мөнгөөр 25,000,000 - 27,000,000/ болсон байна.
Уг амжилтыг тогтоосон Michael Baxter:
- "Зарим хүмүүс өөрт таалагдсан урлагийн бүтээлийг ханан дээрээ өлгөдөг бол би өөрийнхөө бие дээр "өлгөх"-өөр шийдсэн. Та бүхний мэдэж байгаачлан "The Simpsons" цуврал 30-аад жилийн турш үргэлжилж байна. Би ч галзуу фэн нь. Тиймээс бие дээрээ хайртай цувралаа шивүүлэхээс сайхан зүйл хаа байна гэж бодсон юм" гэжээ.
Сүүлд тэрээр ийн амжилт тогтоосноо тэмдэглэн шилэн хүзүүн дээрээ "Гиннес"-ийн логог шивүүлсэн байна.
Эх сурвалж: Men's Health
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх