Yolo.mn сайтын хамт олны зүгээс Кпоп хөгжим сонсох дуртай уншигчдадаа зориулан өнгөрсөн долоо хоногт Кпопын эргэн тойронд болсон онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.
BTS ХАМТЛАГ ГИННЕСИЙН ДЭЭД АМЖИЛТ ТОГТООЛОО
БНСУ-ын алдарт BTS хамтлаг "Хамгийн олон үзэгчтэй онлайн тоглолт" зохион байгуулсан тул Гиннесийн номд бичигдэхээр болжээ.
Тус хамтлаг өнгөрсөн сард "BANG BANG CON: The Live" хэмээх онлайн тоглолт зохион байгуулсныг нь дэлхийн 107 орны 756,000 гаруй хүн үзсэн юм. Энэ нь 15 цэнгэлдэх хүрээлэнг дүүргэх хэмжээний олон үзэгчдийг цуглуулсан тоглолт болсон тул Гиннесийн дээд амжилтад бүртгэхээр болсон байна.
Ташрамд дурдахад энэ нь BTS хамтлагийн Гиннесийн номд бичигдэж буй анхны тохиолдол биш юм. Залуус Гиннесийн маш олон амжилтыг шинэчлэн тогтоож байсан төдийгүй тус хамтлагийн "Boy With Luv" дуу нь цацагдсан даруйдаа Гиннесийн гурван ч рекордыг шинэчлэн тогтоож байжээ.
X1 ХАМТЛАГИЙН "FLASH" ДУУ YOUTUBE ДЭЭР 100 САЯ ХАНДАЛТ АВЧЭЭ
"Produce X 101" нэвтрүүлгээс төрөн гарсан X1 хамтлагийн "Flash" хэмээх уран бүтээл YouTube дээр 100 сая гаруй хандалт авсан байна.
Уг дуу нь 2019 оны наймдугаар сарын 27-нд цацагдсан бөгөөд нэг жил ч хүрэхгүй хугацаанд 100 сая гаруй хандалт авч чаджээ. Хэдийгээр X1 хамтлаг энэ оны эхээр тарсан боловч тус хамтлагийн "Flash" дуу нь одоог хүртэл олон нийтийн дунд хит хэвээр байна.
YG ЭНТЕРТАЙНМЕНТААС ХЯТАД ОХИДЫН ХАМТЛАГ БАЙГУУЛНА
YG энтертайнмент БНХАУ-ын хөгжмийн зах зээлд охидын хамтлаг гаргахаар бэлдэж байгаа аж.
YG энтертайнментийн охин компани болох Shining Star энтертайнментаас Weibo хаягаараа дамжуулан охидын шинэхэн хамтлагийнхаа хоёр гишүүнийг танилцуулсан байна. Эхний гишүүн болох Vicky Wei нь 2000 онд төрсөн бол хоёр дахь гишүүн Jang Wang (Jane) нь 1999 онд төржээ.
Vicky, Jane нар БНХАУ-ын "Youth With You" нэвтрүүлэгт оролцож байсан туршлагатай юм.
RED VELVET ХАМТЛАГ АЛБАН ЁСНЫ TIK TOK ХАЯГТАЙ БОЛЛОО
Red Velvet хамтлаг Tik Tok ертөнцөд нэгдлээ!
Irene болон Seulgi нарын "Naughty" дууг сонсох дуртай шүтэн бишрэгчид нь TikTok дээр #NaughtyChallenge хэмээх давлагаа эхлүүлсэн юм. Ийнхүү Red Velvet хамтлаг TikTok хаяг нээж, #NaughtyChallege давлагаанд нэгджээ.
INKIGAYO: “ ЯЛАГЧ HWASA”
SBS телевизийн сувгийн "Inkigayo" хөгжмийн нэвтрүүлгийн өнгөрсөн долоо хоногийн дугаарт MAMAMOO хамтлагийн гишүүн дуучин Hwasa "Maria" дуугаараа ялалт байгуулсан байна.
"Inkigayo" хөгжмийн нэвтрүүлэгт Zico "Summer Hate", GFRIEND "Apple" болон Hwasa "Maria" дуугаараа өрсөлдсөн бөгөөд нийт саналаар Hwasa ялжээ. Мөн Jeon So Mi, Irene Seulgi, VERIVERY, 3YE, 1THE9, Weeekly, XRO, Jung Se Woo болон TOO зэрэг олон хамтлаг, дуучид өөрсдийн шинэхэн уран бүтээлээ толилуулсан байна.
Эх сурвалж: Allkpop, Soompi
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх