Анимэ дээрх амтат хоолнуудыг гэртээ хийж идэцгээе!


Миау | YOLO.MN
2020-07-24

Хэдэн цагаар ч хамаагүй таалагдсан анимийнхаа ангиудыг ээлж дараалан үзэж суухад хаа нэгтээ эсвэл бүр байн байн амттай хоолны үзэгдлүүд үзэгдэж өнгөрөхөд өөрийн эрхгүй арааны шүлс асгардаг шүү дээ. Тэгвэл YOLO.mn сайтын хамт олон анимэ дээр түгээмэл гардаг Япон хоолнуудыг гэртээ хэрхэн хийх зааврыг хүргэж байна. 

1. РАМЭН /RAMEN/

Рамэн бол Япон үндэстний хамгийн алдартай хоолнуудын нэг гэдгийг та бүхэн маань хэлүүлэлтгүй мэдэж байгаа байх. Дотроо маш олон янз байх рамэнийг өөрийн дуртай төрлөөр хийж идээрэй. 

Хийхэд хэр хэцүү вэ: 9/10

Рамэн хийх заавар үзэх бол ЭНД дарна уу. 

2. КАРРИ /CURRY/

Рамэнтай харьцуулахад карри нь хийхэд харьцангуй амар хоол. Томоохон супермаркетуудад каррины амтлагч худалдаалагдаж байдаг тул амтлах тал дээр ч асуудалгүй гэсэн үг. 

Хийхэд хэр хэцүү вэ: 4/10

Карри хийх заавар үзэх бол ЭНД дарна уу. 

3. КАЦУДОН /KATSUDON/

Та хоолыг цадах гэж иддэг зүйл гэдэг талаас нь биш, урлаг талаас нь хүлээн авдаг бол, мөн тодорхой хэмжээнд хоол хийх чадвартай бол гэртээ энэхүү хоолыг хийгээд үзээрэй. Махаа амтлах, бүрж шарах гээд үл ялиг ажиллагаатай учраас өмнө нь хоол хийж байсан туршлагатай хүмүүст л хийж үзээрэй хэмээн зөвлөе.

Хийхэд хэр хэцүү вэ: 7/10

Кацудон хийх заавар үзэх бол ЭНД дарна уу. 

4. ОМҮРАЙС /OMURICE/

Япон залуус омурайсыг түгээмэл захиалж иддэг бөгөөд омлет дээр нь кетчупээр элдэв янзын дүрс зуруулах, үгс бичүүлэх тохиолдол их байдаг байна. Хуурсан будаагаа омлетонд ороож тавган дээр тавих хэсэг л эв дүй шаардахаас биш гэртээ хийж идэхэд их амархан хоол шүү. 

Хийхэд хэр хэцүү вэ: 5/10

Омүрайс хийх заавар үзэх бол ЭНД дарна уу. 

5. ОНИГИРИ /ONIGIRI/

Идэхэд хэтэрхий эгдүүтэй онигири нь мөн л хийхэд амар, хичээлдээ авч явахад ч тохиромжтой. Зүгээр л будааны бөмбөлөг мэт харагдах ч маш олон төрлөөр баяжуулж хийх боломжтой юм шүү.

Хийхэд хэр хэцүү вэ: 4/10

Онигири хийх заавар үзэх бол ЭНД дарна уу. 

6. МИСО ШӨЛ /MISO SOUP/

Мисо шөл амттай харагддагаас гадна дархлаа дэмжих, хоол боловсруулах үйл ажиллагаа сайжруулах, холестериний түвшинг бууруулах, стресс тайлах гээд хүний биед маш олон төрлийн эерэг үр дагаврыг үзүүлдэг. Тиймээс хийгээд сурчихад гэмгүй шүү. 

Хийхэд хэр хэцүү вэ: 2/10

Мисо шөл хийх заавар үзэх бол ЭНД дарна уу. 

7. БЛИНЧИК /PANCAKE/

Япон блинчик /өнхрүүш/ бусад улсын блинчикийг бодвол илүү зузаан, хөвсгөр байдаг. Та өмнө нь блинчик хийж байсан туршлагагүй бол яг ийм хөвсгөр блинчикийг хийж сурах хүртэл хэд хэдэн оролдлого тань бүтэлгүйтэж магадгүй юм. Гэхдээ л хийгээд сурчихвал их давуу талтай шүү. 

Хийхэд хэр хэцүү вэ: 6/10

Япон блинчик хийх заавар үзэх бол ЭНД дарна уу. 

8. ПУДДИНГ /PUDDING/

Хийхэд хэр хэцүү вэ: 7/10

Пуддинг хийх заавар үзэх бол ЭНД дарна уу. 

Ингээд нийтлэлийнхээ төгсгөлд амттай хоол хийж идэх хүслийг тань төрүүлэх дараах бичлэгийг санал болгож байна. 

#Анимэ #Хоол