Kanye West болон Kim Kardashian нар Монголд ирсэн үү?


Орчин цагийн завгүй, чимээ шуугиан ихтэй их хотын амьдралаас түр ч болов амсхийж хөдөөгийн онгон зэрлэг байгальд амрахыг хүсдэггүй хүн гэж үгүй. АНУ-ын нэрт реппэр Kanye West ч мөн сахиусан тэнгэрүүдийн хот гэгдэх Лос Анжелес хотоос илүүтэйгээр хөдөө байгальд амьдрахыг илүүд үзэж байгаагаа хоёр ч эдлэн газар худалдаж авснаараа батлан харуулсан. Тэгвэл өнгөрсөн сард Kanye-гийн ууган охин North-ийн 7 насны төрсөн өдөр тохиосон бөгөөд энэ баярыг тохиолдуулан эхнэр Kim Kardashian нь цахим хуудсандаа дараах зургуудыг нийтэлсэн нь монгол фэнүүдийнх нь дунд сонирхолтой маргааныг дэгдээгээд байгаа юм. 

Хүмүүс дээрх зургуудыг Монголд, бүр тодруулбал Тэрэлжид авахуулсан гэж дүгнээд байсан ч угтаа АНУ-ын Вайоминг мужид байрлах Грейбулл хэмээх эдлэн газартаа авахуулсан зургууд аж. Реппэр Kanye West энэхүү эдлэн газрыг өнгөрсөн оны арваннэгдүгээр сард 14,4 сая ам.доллараар худалдан авсан юм. 

Тэрэлжид авахуулсан гэж андуурагдмаар эдгээр зурагт харагдаж буй байгаль бол АНУ-ын баруун бүсэд орших Вайоминг муж. Энэ бүс нутаг хамгийн цөөн хүн амтайгаас гадна бэлчээр, тал нутаг зонхилдгоороо бусад мужаас ялгардаг байна.

#Kanye West #Kim Kardashian