"Фэйсбүүк" компани хэрэглэгчдийг хуучин мэдээ хуваалцах /шэйрлэх/ үед анхааруулах мэдэгдэл илгээдэг шинэ тохиргоотой болж байгаагаа зарлалаа.
Хэрэв хуваалцах гэж буй мэдээлэл тань 90 хоногоос удаан хугацааны өмнө нийтлэгдсэн бол тухайн мэдээллийг шэйр хийхэд анхааруулах мэдэгдэл гарч ирэх аж. Анхааруулгад "Энэхүү нийтлэл нь 3 ба түүнээс олон сарын өмнө нийтлэгдсэн" гэх утгатай мессэжийг харуулах бөгөөд хэрэглэгч үргэлжлүүлэн бичих эсвэл цуцлах гэсэн хоёр сонголтоос сонгох боломжтой юм.
Тухайн нийтлэл олон сарын өмнө нийтлэгдэж, агуулга нь одоогийн нөхцөл байдалтай зөрчилдөж, уншигчдыг төөрөгдөлд оруулж болзошгүй тул ийн мэдэгдэлтэй болж байгаа аж. "Фэйсбүүк" компанийн мэдээлэл, стори хариуцсан дэд ерөнхийлөгч John Hegeman-ий хэлж буйгаар:
- "Хэрэглэгчид хэдэн сар, бүр жилийн өмнө нийтлэгдсэн цаг үеийн мэдээллүүдийг хэзээ нийтлэгдсэн гэдгийг нь мэдэхгүйгээр шэйрлэж байгаа нь бусад хэрэглэгчдэд үйл явдлын талаар буруу ойлголт төрүүлэх, төөрөгдүүлэх эрсдэл дагуулж болзошгүй. Тиймээс хуучирсан болон шинэ нийтлэлүүдийг ялган тэмдэглэж, энэхүү асуудлыг шийдвэрлэж байна" гэжээ.
Энэхүү тохиргоог өнөөдрөөс эхлэн дэлхий даяар хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.
Эх сурвалж: Hype Beast
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх