Америк дахь Монгол Оюутны Холбооноос (АМОХ) жил бүр зохион байгуулдаг "Best University Opportunity Program" хөтөлбөр "COVID - 19" цар тахлын улмаас энэ оны зургаадугаар сарын 29-нөөс наймдугаар сарын 15-ны хооронд анх удаа ОНЛАЙН хэлбэрээр зохион байгуулагдахаар болжээ.
Америк дахь Монгол Оюутны Холбоо 2011 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд одоогоор 600 гаруй гишүүдтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. Энэхүү ашгийн бус байгууллага нь үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш Монголын залууст мэдлэг боловсрол олгохын төлөө олон үйл ажиллагаа хийж байгаагийн нэг нь "Best University Opportunity Program" юм. Өдгөө 10 дахь жилдээ зохион байгуулагдаж буй "BUOP" хөтөлбөрийн хүрээнд та бүхэн TOEFL, SAT шалгалттай холбоотой 11 хичээл болон АНУ-ын их сургуулиуд руу өргөдлөө хэрхэн явуулах талаарх хичээлүүдийг үзэх боломжтой.
"BUOP" хөтөлбөрийн энэ жилийн онцлогуудын нэг бол АНУ-ын их сургуулиудад заагддаг хичээлүүдийг тус улсад бакалавр, магистр болон докторын зэрэгт сурч буй оюутнууд заах болсон явдал билээ.
Хөтөлбөрийн бүртгэл зургаадугаар сарын 26-ны 23:59 минут хүртэл хүчинтэй байх тул залуус та бүхэн ЭНД дарж амжиж бүртгүүлээрэй.
Та бүхэн энэхүү хөтөлбөрийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах бол Фэйсбүүк хуудас болон вэбсайтаар нь зочлоорой.
Эх сурвалж: АМОХ
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх