Сэтгүүлч мэргэжлийг зүгээр л мөнгө олохын төлөө хийдэг ажил гэж харах нь өрөөсгөл ойлголт юм. Хэдийгээр цахим ертөнцийн дэвшлээс үүдэн сэтгүүлч мэргэжлийн карьер төдийлөн өсөлттэй бус байгаа ч уг мэргэжил нь арчилсан нийгмийн үнэ цэнтэй хэсэг хэвээрээ байгаа билээ. Хэрвээ мэргэжил сонголт хэмээх томоохон даваатай нүүр тулаад буй ахлах сургуулийн төгсөгч та аливаа түүх, үйл явдлын үнэний эрэлд мордож, жинхэнэ мөн чанарыг нь эрэлхийлж, тууштай, хичээнгүй байж чадах нэгэн бол энэхүү мэргэжлийн талаар судлаад үзэхэд буруудахгүй.
Аливаа мэргэжлийг сонгохын тулд юун түрүүнд онцлог шинж чанарыг нь судлах хэрэгтэй. Бидний өдөр тутамдаа уншдаг, үздэг мэдээ бол маш том мөсөн уулын уснаас ил гарч буй жижигхэн орой төдий хэсэг нь гэдгийг хэзээд санаарай. Өөрөөр хэлбэл аливаа мэдээ, нийтлэлийг боловсруулахын тулд маш олон судалгаа шинжилгээ хийх шаардлагатай байдаг.
АЖЛЫН БАЙРНЫ ТОДОРХОЙЛОЛТ
"The Sun" сонинд саран дээр амьдардаг хүмүүсийн тухай нэгэн худал мэдээлэл нийтлэгдсэнээр маш олон хүмүүс энэхүү мэдээлэлд үнэмшиж, шуугиж байсан гэдэг. Үүнээс хойш сэтгүүлч хүн худал мэдээлэл тарааж хэрхэвч болохгүй гэсэн зарчим тогтоон, сэтгүүлчдийн дагаж мөрдөх ёс зүйн кодыг хэлэлцэж бий болгосон байна.
Сэтгүүлчид аливаа нийглэл бэлтгэхдээ баримтлах хэд хэдэн зарчим байдгаас хамгийн чухал нь үнэн, шуурхай, товч, тэнцвэртэй, шинэлэг, эх сурвалжтай байх явдал юм. Дээрх ёс зүйн кодыг зөрчин, ёс зүйн алдаа гаргавал энэхүү асуудлыг хуулиар зохицуулдаг. Мөн зарим хүмүүс сэтгүүлч мэргэжлийг нэвтрүүлэгч, хөтлөгч мэргэжилтэй андуурдаг. Эдгээр нь тусдаа ойлголт гэдгийг анхаараарай.
Сэтгүүлчид цаг үеийн мэдээлэл судлахаас гадна редактортоо өөрийн бэлтгэж буй мэдээ, мэдээллийн талаар мэдэгдэж, санал бодлоо илэрхийлдэг байх хэрэгтэй. Үүнээс гадна хүмүүсээс ярилцлага авах шаардлага гардаг учир бусдын хувийн амьдрал, нэр төр, хувийн нууцын тухай хуулийн ойлголттой байх ёстой.
ШААРДЛАГАТАЙ УР ЧАДВАР
Юун түрүүнд сэтгүүлч болно гэдэг амаргүйг ойлгоорой.
АЖЛЫН ЦАГ
Нийгэмд болж буй үйл явдлууд ажлын бус цагаар ч өрнөдөг тул сэтгүүлчид бусад телевиз, мэдээллийн агентлаг, сайтаас өрсөж мэдээлэл бэлтгэхийн тулд хэдэн цагт ч хамаагүй ажиллах шаардлагатай болдог. Мөн баримт нотолгоо цуглуулах нь сэтгүүлч хүний үндсэн үүрэг учраас ихэнхдээ оффисоос гадуур ажилладаг.
БОЛОВСРОЛ ЭЗЭМШИХ
Хүмүүс сэтгүүлч болохын тулд алдаагүй бичдэг, хэдэн үг эвлүүлээд хэлчихдэг байхад л болно гэсэн өрөөсгөл ойлголттой байдаг. Гэвч уншигчдын юу хүсэж байгааг оновчтой таамаглаж чаддаг, уншихад маш ойлгомжтой байдлаар найруулдаг гээд их олон ур чадвар шаардагдана. Мөн чанартай боловсрол эзэмших ёстой.
Ирээдүйд энэ чиглэлээр ажиллахын тулд бакалаврын зэргээ сэтгүүлч, олон улсын харилцаа, хэлний чиглэлээр эзэмшиж болно. Хэрэв эдийн засаг, санхүү, бизнесийн сэтгүүл зүй зэрэг нарийн мэргэжлийг илүү сонирхож байгаа бол сонирхсон чиглэлээрээ бакалаврын зэргээ хамгаалсны дараа сэтгүүлч мэргэжлээр магистрын зэрэг эзэмших нь илүү тохиромжтой байх болно.
"The Guardian" сайтаас сэтгүүл зүйн чиглэлээр мэргэжил эзэмшихэд тохиромжтой дэлхийн шилдэг 5 их сургуулийн нэрлэжээ. Үүнд:
ДАДЛАГА ХИЙХ
Мэргэжлээрээ дадлага хийх нь дараах хоёр чухал боломжийг бий болгодог. Үүнд:
Мэдээж та сэтгүүл зүйг сонирхохоос гадна өөр ямар нэгэн салбар чиглэлийг сонирхдог л байж таараа. Жишээлбэл та загварын чиглэлийн сэтгүүлч болох сонирхолтой бол оюутан байхаасаа эхлээд хувцас загварын мэдээ, нийтлэл бэлтгэдэг газар дадлага хийж, туршлага хуримтлуулах хэрэгтэй. Сэтгүүлч мэргэжлийн нэг онцлог бол олон мэдээ, нийтлэл бичих тусмаа туршлагаждаг явдал юм. Тиймээс эртнээс өөрийн сонирхдог, ирээдүйд мэргэших тэр чиглэлээрээ дадлага хийж, ур чадвараа ахиулах хэрэгтэй.
АЖИЛД ОРОХ
Сэтгүүл зүй бол маш өрсөлдөөнтэй салбар учраас ажилд орохоосоо өмнө ч өөрийгөө бүрэн хөгжүүлсэн байх шаардлагатай. Хамгийн чухал нь тухайн ажиллах гэж буй байгууллагынхаа удирдах албан тушаалтан, редакторт өөрийгөө эрсдэлд хариуцлага хүлээх бүрэн чадвартай гэдгээ итгүүлэх хэрэгтэй.
АЖЛЫН ТУРШЛАГАТАЙ БОЛОХ
Их сургуулиа төгсөөд ажилд орж, туршлага хуримтлуулна гэж бодоод ч хэрэггүй. Харин их сургуульд суралцаж байх явцдаа сайн дурын ажил хийж, нийтлэл бичих зэргээр ажлын туршлага хуримтлуулах нь чухал. Мөн их сургуулиас эрхлэн гаргадаг сонинд ажиллаж нийтлэл бичиж болно. Гэхдээ зөвхөн нийтлэл бичээд суух нь хангалтгүй шүү. Та бүхий л хэлэлцүүлэгт идэвхтэй оролцож, чухал шийдвэрүүд дээр өөрийн саналыг хуваалцдаг байх хэрэгтэй. Ингэвэл ажлын туршлага хуримтлуулахаас гадна төгсөөд томоохон байгууллагад ажиллахад их хувь нэмэр болно.
Ажилд орсон анхны байгууллагадаа урт удаан хугацаанд ажиллахыг хүсэж байгаа бол өөрийгөө шаргуу хөдөлмөрч гэдгээ харуулах нь чухал юм. Мөн бүх зүйл дээр санаачилгатай хандаж цөөн хэрнээ чанартай санаа дэвшүүлдэг байх хэрэгтэй.
КАРЬЕРАА ХӨГЖҮҮЛЭХ
Дээр дурдсанчлан сэтгүүл зүй бол маш өрсөлдөөнтэй салбар. Тийм ч учраас карьераа хөгжүүлэхэд хэцүү. Цөөн хэдэн хүн уг мэргэжлээр нийгэмд танигдаж чаддаг бөгөөд авьяастай байхаас гадна зөв цагт зөв зүйлийг ярих нь чухал. Уг мэргэжлээр олон жил ажилласны дараа ихэнх сэтгүүлчид редактор болдог бол зарим нь маркетингийн компанийн контентийг хариуцан ажилладаг байна.
Сэтгүүлч хүнд авьяас, ур чадвар, шийдэмгий байдал хэрэгтэй. Хэрвээ энэ бүхэн танд байгаа гэж бодож байвал одооноос мөрөөдлөө биелүүлэхийн тулд хичээгээрэй.
Эх сурвалж: Career Addict
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх