Yolo.mn сайтын хамт олны зүгээс Кпоп хөгжим сонсох дуртай уншигчдадаа зориулан өнгөрсөн долоо хоногт Кпопын эргэн тойронд болсон онцлох үйл явдлуудыг багцлан хүргэж байна.
ХАМГИЙН АЛДАРТАЙ ЭМЭГТЭЙ ДУУЧДЫГ НЭРЛЭЖЭЭ
"KICR" байгууллага тавдугаар сарын 19-нөөс зургаадугаар сарын 20-ныг хүртэл сар гаруй хугацаанд Өмнөд Солонгос улсад хамгийн алдартай байгаа эмэгтэй хамтлагийн 50 гишүүнийг тодруулах судалгаа хийсэн бөгөөд судалгааныхаа үр дүнг танилцуулжээ.
Тус судалгаанд Oh My Girl хамтлагийн гишүүн Arin тэргүүлсэн бол удаах байранд BLACKPINK хамтлагийн Jennie, Red Velvet хамтлагийн Irene орсон байна. Ингээд та бүхэнд тус судалгааны эхний 20 байранд орсон уран бүтээлчдийг танилцуулъя.
"KICR" байгууллага сар бүр тухайн сардаа хамгийн алдартай байгаа эрэгтэй, эмэгтэй хамтлаг, хамтлагийн гишүүд, хөтлөгч зэрэг урлагийн салбартаа хамгийн алдартай байгаа уран бүтээлчдийг тодруулдгаараа онцлог юм.
HYUNA, DAWN НАР "ALLURE" СЭТГҮҮЛИЙН НҮҮРИЙГ ЧИМЖЭЭ
P Nation агентлагийн уран бүтээлчид болох HyunA, DAWN нар "Allure" сэтгүүлийн шинэхэн дугаарын нүүрийг чимжээ.
DAWN тус сэтгүүлд өгсөн ярилцлагадаа тун удахгүй цацагдах шинэхэн цомгийнхоо тухай ярьсан бөгөөд "Хүмүүст аз жаргал бэлэглэхийн тулд шаргуу ажиллаж байна" гэжээ. Харин HyunA-гийн хувьд "Би ч бас хүмүүст шинэ үзүүлбэр үзүүлэхээр бэлдэж байна" гэсэн байна.
Тэдний ярилцлага "Allure" сэтгүүлийн долдугаар сарын дугаарт бүрэн эхээрээ гарах аж.
BLACKPINK ХАМТЛАГ JIMMY FALLON-ИЙ НЭВТРҮҮЛЭГТ ОРОЛЦОНО
BLACKPINK хамтлаг NBC телевизийн “The Tonight Show Starring Jimmy Fallon” нэвтрүүлэгт оролцохоор болжээ.
Зургаадугаар сарын 18-нд хөтлөгч, комедиан Jimmy Fallon нэвтрүүлгийнхээ дараагийн дугаарт BLACKPINK хамтлаг оролцохыг мэдэгджээ. Ингэснээр BLACKPINK хамтлаг Jimmy Fallon-ий шоунд оролцож буй анхны эмэгтэй Кпоп хамтлаг болж байгаа юм.
Мөн BLACKPINK хамтлаг зургаадугаар сарын 26-ны өдөр Өмнөд Солонгосын цагаар 18:00 цагт “How You Like That” нэртэй шинэ уран бүтээлээ цацах юм байна.
ITZY ХАМТЛАГ YOUTUBE ХУУДСАНД 200 САЯ ХАНДАЛТ АВЧЭЭ
Кпоп ертөнцөд өнгө нэмэн гарч ирсэн шилдэг охидын хамтлагийн нэг бол яах аргагүй ITZY юм. Тэд урлагийн ертөнцөд хөл тавиад удаагүй ч YouTube ертөнцөд 200 сая гаруй хандалт авсан байна.
Тус хамтлагийн анхны уран бүтээл болох “DALLA DALLA” дуу нь 2019 оны хоёрдугаар сарын 11-ний өдөр YouTube-д тавигдсан бөгөөд нэг жил дөрвөн сарын дараа 200 сая хандалт авч чадсан байна.
БНХАУ-Д ХАМГИЙН ОЛОН ХУВЬ БОРЛОГДСОН КПОПЫН 10 ЦОМОГ
БНХАУ-ын хөгжмийн томоохон платформуудад хамгийн их борлуулагдсан 10 кпоп цомгийг тодруулжээ. Үүнд зөвхөн дижитал цомгууд буюу онлайнаар борлуулагдсан цомгуудыг л авч үзсэн аж.
BIGBANG хамтлаг БНХАУ-ын хөгжмийн зах зээлд 2,8 сая дижитал цомог борлуулснаар уг жагсаалтыг тэргүүлсэн бол EXO хамтлаг 1,5 сая цомог борлуулсан амжилтаараа хоёрдугаарт бичигджээ. Ингээд та бүхэн БНХАУ-д хамгийн их хувь борлуулагдсан 10 Кпоп дижитал цомогтой танилцана уу.
SOLJI БИЕ ДААСАН УРАН БҮТЭЭЛ ГАРГАНА
EXID хамтлагийн ахлагч асан Solji ирэх сард өөрийн бие даасан уран бүтээлээ гаргахаар болжээ.
Solji бол 14 жилийн туршид урлагт хүчин зүтгэж буй гайхалтай хүчирхэг хоолойтой дуучин юм. Тэрээр 2006 онд 2NB хамтлагийн гишүүнээр элсэн орсон бол хамтлаг нь тарсны дараа буюу 2012 онд EXID хамтлагийн гишүүнээр элссэн билээ.
Тухайн үед EXID хамтлаг олон нийтэд төдийлөн сайн танигдаагүй байсан боловч Solji 2015 онд "King of Mask Singer" нэвтрүүлэгт оролцож ялалт байгуулснаар өөрийн дуулалтын ур чадварыг Өмнөд Солонгосын ард түмэнд батлан харуулсан юм.
Гэсэн хэдий ч тэрээр энэ оны эхээр Banana Culture энтертайнменттай хийсэн гэрээгээ дуусгавар болгон бие даасан уран бүтээлч болжээ.
Түүний анхны бие даасан уран бүтээл нь ирэх сарын 9-ний өдөр олны хүртээл болох төлөвтэй байна.
Эх сурвалж: Allkpop, Koreaboo
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх