Байнга сонсдог хөгжмөөсөө уйдсан бол COLORSxSTUDIOS-ийг сонирхоод үз!


Миау | YOLO.MN
2020-07-11

Байнга сонсдог хамтлаг, дуучин, хөгжмийн урсгалаасаа уйдсан мэт санагдаж байна уу? Тэгвэл олон авьяаслаг залуу уран бүтээлчдийг өөрсдийн өнгөлөг студидээ урьж оролцуулдаг "COLORS" студийг танилцуулж байна.

"COLORS" студи нь олон төрлийн авьяас чадваруудыг нээн харуулах, дэлхийн өнцөг булан бүр дэх бүтээлч, мэдрэмжтэй залуусыг холбох зорилготойгоор 2016 онд үүсгэн байгуулагджээ. Энэхүү студид уран бүтээлээ толилуулсан алдартай уран бүтээлчдээс дурдвал:

  • Billie Eilish
  • Joji
  • Doja Cat
  • Goldlink
  • Jorja Smith
  • Denzel Curry
  • Rich Brian нар байна. 

Дуучид маш олон төрлийн тайзан дээр уран бүтээлээ толилуулдаг ч "COLORS" студийн тайз юутай ч зүйрлэмгүй энгийн бөгөөд содон. Тайзны үндсэн өнгө ямар байх нь тухайн уран бүтээлчийн хэв маяг, толилуулж буй уран бүтээлийн өнгө аясаас хамааран өөр өөр байх аж. Ингээд "COLORSxSTUDIOS"-ийн хамгийн алдартай бичлэгүүдээс хуваалцъя. 

"COLORS" студийн Youtube сувгийг Subscribe хийж өдөр тутамдаа шинэлэг хөгжим сонсоорой. 

Эх сурвалж: COLORxSTUDIO

#COLORxSTUDIOS #Урлаг #Залуус #Хөгжим