Дуучин Katy Perry тун удахгүй ЭЭЖ болно


Сэтгүүлч Б.Марал | YOLO.MN
2020-03-06

АНУ-ын алдарт дуучин Katy Perry болон жүжигчин Orlando Bloom нар тун удахгүй бяцхан үрээ өлгийдөн авах нь. Найман насны зөрүүтэй хосууд маань 3 гаруй жилийн хугацаанд үерхсэний дараагаар ийнхүү хүүхэдтэй болох гэж буй аж. 

Тэрээр өчигдөр буюу гуравдугаар сарын 5-нд өөрийн цоо шинэ "Neven Worn White" хэмээх дууныхаа клипыг цацсан бөгөөд "Baby bump" буюу гэдсээ илж буй байдлаар бичлэгээ төгсгөсөн юм. 

Katy үргэлж л хүүхэдтэй болохыг хүсдэг байсан ч гэр бүл зохиоход нас болон цаг хугацааны тохироо нь бүрдэх шаардлагатай хэмээн 2013 онд өгсөн нэгэн ярилцлагадаа дурдсан байдаг. Тэгвэл энэ жил түүний хувьд хүүхэдтэй болоход яг л тохирсон жил байсан бололтой.

Katy Perry 2012 онд Их Британийн жүжигчин, комедиан Russell Brand-ээс албан ёсоор салсан ба 2015 онд одоогийн найз залуутайгаа үерхэж эхэлсэн байна. Тэд 2016 оны тавдугаар сард Каннын кино наадамд оролцсоныхоо дараа Инстаграм хуудсаараа дамжуулан үерхэж буйгаа албан ёсоор зарласан юм. 

Эх сурвалж: Hollywood Life

#Katy Perry