Жуулчдын анхаарлыг татах зорилгоор ТӨРӨӨД УДААГҮЙ арслангийн зулзагыг "зовоож" байжээ


Жуулчдын зугааг гаргадаг нэгэн гүегийн /арслангийн зулзага/ гунигт түүх интернэтэд цацагдсан нь олон хүний сэтгэлийг хөдөлгөжээ. 

Тодруулбал ОХУ-д хэсэг бүлэг хүмүүс жуулчдын анхаарлыг татах зорилгоор төрөөд удаагүй байсан арслангийн зулзагыг эхээс нь салгаж хулгайлсан байжээ. Тэд зулзагыг зугтчих вий хэмээн хөлийг нь хугалж нурууг нь гэмтээсэн байна. Бэртэл нь хүндэрч, амь нас нь үхлийн эрмэг дээр ирсэн бяцхан зулзагыг аз болоход амьтан хамгаалах байгууллагынхан аварч, мэс засал хийжээ. Аврагчид түүнийг Симба гэж нэрлэсэн гэнэ. 

Энэхүү аймшигт үйл явдал маш олон хүмүүсийн уур бухимдлыг хүргээд зогсохгүй тус улсын ерөнхийлөгч Владимир Путин ч мөн дургүйцлээ илэрхийлснээр уг хэрэгт  эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ. Шалгалтын үр дүнд арслангийн зулзагыг жуулчидтай зураг авахуулахын тулд уяж, зодож, бэртээсэн нь тогтоогдсон байна. 

Ингээд сайхан сэтгэлт амьтан хамгаалагчид, эмч нарын тусламжтайгаар бяцхан зулзага маань эдгэрч, хүмүүст ахин итгэх итгэлтэй болжээ. Симба маань одоо алхаж тоглох тэнхээтэй болсон гэнэ. 

Симбагийн амийг малын эмч Карен Даллакян аварсан бөгөөд тэрээр өмнө нь хэдэн зуун амьтдын амийг аварч байсан туршлагатай эмч ажээ. Тэрбээр аварсан амьтдаа хооллож, орон байраар ханган, хайрлан хамгаалдаг сайхан сэтгэлтэй нэгэн бөгөөд одоогоор бар, зараа, могой, шувуу, арслан зэрэг олон амьтдыг асарч хамгаалж байна. 

Дэлхийн өнцөг булан бүрд мянга мянган амьтад хүмүүс бидний харгислалыг даван туулж байдаг. Харин хүмүүс нэр хүнд, эд баялаг олж авахын тулд тэднийг тамлан зовоосоор л байна. Амьтад бол хүмүүсийн зугаа гаргагч биш, бидэнтэй л адил өвдөлт мэдэрдэг амьд амьтан шүү дээ. 

Эх сурвалж: Bored Panda

#Байгаль #Амьтад #Хайр