МЭРГЭЖИЛ СОНГОЛТ
Та ямар мэргэжил сонгохоос шалтгаалан ирээдүйд хэн болж, хэрхэн амьдрах тань шийдэгдэх тул мэргэжил сонголт гэдэг бид бүгдийн амьдралд тохиох хамгийн чухал сонголтуудыг нэг байдаг. Муухай мэргэжил гэж байдаггүй. Гагцхүү хүний хувийн онцлог зан чанар, сонирхолд тохироогүй мэргэжил л гэж байдаг. Тиймээс YOLO.mn сайтын хамт олны зүгээс мэргэжлээ хараахан сонгож амжаагүй сурагчдадаа зориулан мэргэжил сонголтын тухай цуврал нийтлэлүүд бэлтгэн хүргэдэг билээ. Өмнөх дугаарт хөдөлмөр засалч мэргэжлээр ажиллах хүсэлтэй залууст зориулан мэдээлэл бэлтгэсэн бол энэ удаад архитектор мэргэжлээр ажиллах хүсэлтэй залууст зориулан мэдээлэл хүргэж байна.
Бидний амьдарч буй хотын өнгө төрхийг бүрдүүлдэг, бидний өдөр тутмын амьдралтай салшгүй холбоотой байдаг мэргэжлүүдийн нэг бол архитектор билээ. Хэрэв та бүтээлч сэтгэлгээтэй, техник технологитой ажиллах чадвартай, нийгмийг илүү сайхан болгох хүсэл эрмэлзэлтэй бол энэ мэргэжлийн талаар судлаад үзээрэй.
АЖЛЫН БАЙРНЫ ТОДОРХОЙЛОЛТ
Архитекторын үндсэн үүрэг бол шинээр байгуулагдах барилга, байгууламжийг зураг, төслийг гаргах юм. Тэд захиалагчийн зүгээс тавьсан шаардлага, хүсэл сонирхлыг нь хангаж ажиллах шаардлагатай тул захиалагч талтай байнгын харилцаатай ажилладаг. Зөвхөн шинээр байгуулагдах барилгын зураг гаргахаас гадна нэгэнт баригдсан барилгын зураг төсөл дээр дүгнэлт хийн өөрчлөх, өргөтгөл хийх, сэргээн засварлах талаар зөвлөгөө өгнө.
ҮҮРЭГ ХАРИУЦЛАГА
Архитектор мэргэжилтэй хүн маш өндөр үүрэг хариуцлага хүлээдэг. Үүнд:
ШААРДЛАГАТАЙ УР ЧАДВАР
Мөн дараах ур чадваруудыг эзэмшсэн байх хэрэгтэй. Үүнд:
АЖИЛЛАХ ЦАГ
Архитекторууд долоо хоногт 30-40 цагийг оффис дээрээ өнгөрүүлдэг гэдэг ч ихэнх тохиолдолд илүү олон цагаар, заримдаа бүр шөнөжин сууж ажиллах тохиолдол ч гардаг. Замбараагүй ширээтэй, нүднийх нь дор хөхөрсөн, цаас харандаагаа барьчихсан архитекторуудын шог зураг интернэтэд бишгүй олон байдаг шүү дээ. Тэгвэл энэ нь үнэний ортой.
БОЛОВСРОЛ ЭЗЭМШИХ
Монгол улсад Шинжлэх Ухаан Технологийн Их сургуулийн Барилга, Архитектурын сургууль, Монголын Үндэсний Их сургуулийн Архитектур Дизайны сургууль, Үндэсний Техникийн Их сургууль зэрэг сургуулиуд энэ чиглэлээр боловсон хүчин бэлтгэдэг. Дэлхийн өндөр хөгжилтэй орнуудын томоохон төслүүд дээр ажиллаж байсан туршлагатай архитекторууд маань монгол багш нарын заах ур чадварыг хаана ч гологдохгүй гэлцдэг тул та өөрөө л хичээж чадвал чадварлаг боловсон хүчин болж төгсөх бүрэн боломжтой.
АЖЛЫН БАЙРАНД ГАРАХ
Архитектурын чиглэлээр суралцаж төгссөн боловсон хүчнүүд хувийн болон улсын байгууллагын аль алинд нь ажиллах боломжтой. Жижиг хэмжээний төсөл хэрэгжүүлдэг байгууллагаас олон улсын төсөл хэрэгжүүлдэг томоохон компаниудын алинд нь ажиллах нь таны төгссөн сургууль, мэргэжлийн ур чадвар, ажлын туршлага зэргээс шалтгаална. Энэхүү мэргэжил нь бусад мэргэжлүүдтэй харьцуулахад дэлхий дахинд харьцангуй хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжил тул та үнэхээр ур чадвартай бол гадаадад ч ажиллах боломжтой.
КАРЬЕРАА ХӨГЖҮҮЛЭХ
Энэхүү мэргэжлийн онцлог бол их сургуулиа төгсөөд ажлын байран дээр гарсан ч тасралтгүй суралцсаар байдаг явдал. Их Британид л гэхэд энэ мэргэжлээр ажиллахын тулд 35-аас доошгүй цагийг мэргэжлийн ур чадвараа дээшлүүлэх ямар нэгэн сургалт, дамжаанд хамрагдсан байхыг шаарддаг бол АНУ-д мэргэжлийн шалгалт авдаг байна.
АЖЛЫН БАЙРНЫ ЭРЭЛТ
АНУ-ын Хөдөлмөрийн Статистикийн Хорооноос ирэх 10 ажилд архитектор мэргэжлээр төгсөгчдийн дунд томоохон өрсөлдөөн өрнөнө гэж үзжээ. Учир нь тус мэргэжлээр төгсөгчдийн тоо жилээс жилд нэмэгдэж байгаа юм.
Архитектор нь тууштай байдал, хичээл зүтгэл шаарддаг боловч таны төсөөлөл, бүтээлч чадварыг бодит болгох гайхалтай мэргэжил юм. Мөн өөрийнхөө зураг төслийг нь боловсруулсан барилгаа баригдаж дууссаны дараа асар их эрч хүч, сэтгэл ханамж мэдэрдэг бөгөөд ихэнх архитекторууд мэргэжилдээ сэтгэл хангалуун байдаг байна.
Эх сурвалж: Career Addict
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх