Кпопын эргэн тойронд: Suzy номынхоо бүх орлогыг охидод хандивлана


Сэтгүүлч Г. Оюун | YOLO.MN
2020-06-01

Кпоп хөгжим сонсох дуртай уншигчдадаа зориулан өнгөрсөн долоо хоногт Кпоп ертөнцөд болсон онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

SUZY НОМЫНХОО БҮХ ОРЛОГЫГ ОХИДОД ХАНДИВЛАНА

Suzy "Obsession with Suzy" номоос олсон бүх орлогоо охидод ариун цэврийн хэрэглэл хандивлахад зориулахаар болжээ. 

Уг номд эмэгтэй хүний төрөлхийн гоо үзэсгэлэн, түүнээсээ аз жаргалыг олж харах тухай өгүүлдэг аж. Suzy уг номоор дамжуулан эмэгтэй хүний хувьд шинэ амьдрал эхлүүлж буй өсвөр насны охидод урам зориг, эрч хүч өгөхийг зорьжээ.

LADY GAGA БОЛОН BLACKPINK ХАМТЛАГИЙН ШИНЭ УРАН БҮТЭЭЛ “SOUR CANDY”

Дуучин Lady Gaga-гийн “Chromatica” цомогт багтсан “Sour Candy” хэмээх уран бүтээлд BLACKPINK хамтлаг хамтран ажилласан юм. 

Уг дуу нь 42 орны iTunes чартыг тэргүүлж Кпоп охидын хамтлагийн хувьд дээд амжилт тогтоосон байна. Дуучин Lady Gaga BLACKPINK хамтлагийн гишүүдтэй хамтран уран бүтээл гаргасан сэтгэгдлээсээ хуваалцахдаа: 

- "BLACKPINK хамтлагийн охид үнэхээр эрч хүчтэй, баяр баясгалантай байсан. Тэдэнтэй хамтарч ажиллахад маш сэтгэл хөдлөм байлаа. Тэдний дуулахыг сонсоод үнэндээ их гайхширсан. Эмэгтэй хүний хувьд BLACKPINK хамтлагийн тав дахь гишүүн болсноороо бахархаж байна"

TWICE ХАМТЛАГ РЕКОРДОО ШИНЭЧИЛЛЭЭ

JYP энтертайнментаас мэдээлж буйгаар Twice хамтлагийн ес дэх мини-цомог болох "More&More" нь 500,000 гаруй урьдчилсан захиалга авсан байна. Тус хамтлагийн хувьд энэ нь хамгийн олон урьдчилсан захиалга авсан тохиолдол болж байгаа юм. 

“YERI’S ROOM” НЭВТРҮҮЛЭГТ NAYEON ОРОЛЦОНО

Red Velvet хамтлагийн гишүүн Yeri-гийн “Yeri’s Room” нэвтрүүлгийн дараагийн дугаарт Twice хамтлагийн гишүүн Nayeon оролцохоор болжээ. 

Тус нэвтрүүлгийн анхны дугаар нь “Dumdum Studio” хэмээх YouTube сувгаар зургадугаар сарын 8-ны өдөр цацагдах юм байна. Харин Nayeon хоёр дахь дугаарт нь оролцох бөгөөд одоогоор тухайн дугаар цацагдах өдөр нь тодорхойгүй байгаа аж. 

THE SHOW: ЭНЭ ДОЛОО ХОНОГИЙН ЯЛАГЧ TXT

SBS MTV телевизийн сувгийн “The Show” хөгжмийн нэвтрүүлэгт TOMORROW x TOGETHER хамтлаг “Can’t You See Me?” дуугаараа оролцож ялалт байгуулжээ.

Дуучин Ryu Soo Jung "Tiger Eyes" болон Ken "Just For A Moment" дуугаараа TXT хамтлагтай өрсөлдсөн байна. 

KIM WOO SEOK: BTS V БОЛ МАШ ЦАРАЙЛАГ АЛДАРТАН

“Kim Shin Young’s Noon Song Of Hope” радио нэвтрүүлгийн тавдугаар сарын 26-ны дугаарт Kim Woo Seok оролцжээ. Тэрээр "1st Desire-Greed" хэмээх анхны бие даасан цомгийнхоо тухай танилцуулсан байна.

Хөтлөгч түүнээс нүүрнийхээ аль хэсэгт хамгийн дуртайг нь асуухад “Маш олон шүтэн бишрэгчид маань миний нүдийг хамгийн гоё нь гэдэг” гэжээ. Мөн түүнээс хамгийн царайлаг алдартны тухай асуухад “BTS хамтлагийн гишүүн V бол хамгийн царайлаг нь” гэжээ.

GFRIEND ХАМТЛАГ ДОЛДУГААР САРД ШИНЭ УРАН БҮТЭЭЛ ГАРГАНА

Тавдугаар сарын 25-ны өдөр Allkpop сайтаас GFRIEND хамтлагийг шинэ уран бүтээл гаргахаар ажиллаж байгаа хэмээн мэдээлжээ. 

GFRIEND хамтлаг энэ оны эхээр “Labyrinth” хэмээх уран бүтээлээ олны хүртээл болгосон бөгөөд энэ удаад хоёр дахь эргэн ирэлтээ хийхээр бэлдэж байгаа аж. Сонирхуулахад тус хамтлаг нь 2015 оны долдугаар сард “Me Gustas Tu”, 2016 оны долдугаар сард “Navillera” дуугаа цацаж байжээ. 

TVXQ ХАМТЛАГ ШИЛДЭГ ГЭДГЭЭ БАТАЛЛАА

Кпоп ертөнцөд 16 жилийн турш идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй TVXQ хамтлаг онлайн тоглолт зохион байгуулж өдгөө ч шилдэг гэдгээ баталлаа. 

TVXQ хамтлаг тавдугаар сарын 24-ний өдөр "V Live" шууд дамжуулалтын аппликейшнээр хоёр цагийн турш онлайн тоглолт хийсэн бөгөөд тэдний тоглолтыг 109 орны хагас сая гаруй хүн үзжээ. 

Тасалбарын үнэ 35 ам.доллар байсан ба тус хамтлагийн Япон дахь фэнклубийн гишүүд 27 ам.доллараар тоглолтоо үзсэн байна. Мөн тэд 200 сая гаруй зүрх цуглуулснаар V Live аппликейшний түүхэнд хамгийн олон зүрх цуглуулсан хоёр дахь уран бүтээлчээр тодоржээ. 

"DELIGHT" ЦОМОГ 730,000 ГАРУЙ УРЬДЧИЛСАН ЗАХИАЛГА АВЧЭЭ

EXO хамтлагийн гишүүн Baekhyun-ий хоёр дахь мини-цомог “Delight” нь 732,297 урьдчилсан захиалга авч өмнөх амжилтаа шинэчилсэн байна. Мөн дуучин Daniel долоо хоногийн дотор хамгийн их цомог борлуулсан соло уран бүтээлчээр нэрлэгдэж байсан бол Baekhyun энэ амжилтыг нь шинэчилжээ. 

Түүний 2019 онд гаргасан “City Lights” мини-цомог нь тус оны хамгийн өндөр борлуулалттай соло цомог болж байсан юм.

Эх сурвалж: All Kpop, Soompi

#Кпопын эргэн тойронд