2018 онд романтик төрлийн кино сонирхогчдын дунд багагүй шуугиан тарьсан бүтээл бол "Kissing Booth" билээ. Тэгвэл "Netflix" компанийн зүгээс “Kissing Booth" киноны хоёрдугаар ангийг долдугаар сарын 24-ний өдөр цацахаар болсноо албан ёсоор мэдэгдлээ.
“Kissing Booth 2” киноны хувьд эхний ангийн жүжигчдийн бүрдэл дээр жүжигчин Maisie Richardson-Sellers болон Taylor Perez нар нэмэгдэж байгаа аж.
Киноны нэгдүгээр ангийн төгсгөлд Noah их сургуульд сурах болоход Elle харилцаагаа хэрхэн үргэлжлүүлэхээ шийдэж чадахгүй байгаагаар төгсдөг. Харин одоо нээлтээ хийх гэж буй шинэхэн ангид Noah их сургуульдаа суралцахаар явж, Elle ахлах сургуулиа төгсөхөөр үлддэг ч хосууд маань үерхлээ авч үлдэхээр шийддэг байна. Харамсалтай нь Noah их сургуульдаа нэгэн үзэсгэлэнтэй охинтой танилцах бол Elle ч ангид нь шилжиж ирсэн нэгэн хөвгүүнтэй дотносох аж. Тиймээс бид энэхүү ангиас хол зайн үерхэл болон хосуудын нэг нэгэндээ итгэх итгэлцэлтэй холбоотой адал явдлыг үзэх нь.
Та бүхэнд сонирхуулан хэлэхэд киноны хосууд маань бодит амьдрал дээр ч үерхдэг байсан хэдий ч хоёр тийш болсон билээ. Одоогоор жүжигчин Jacob Elordi "Euphoria" (2019) цувралд хамтран тоглосон жүжигчин Zendaya-тай үерхэж байгаа. Тиймдээ ч "Kissing Booth" киноны хоёрдугаар ангийг хүлээж байсан үзэгчид маань дараагийн анги хийгдэхгүй байх хэмээн шантарчихсан байсан ч эцэст нь гол дүрийн жүжигчид киноныхоо хоёрдугаар ангид тоглохоор шийдсэн байна.
Жүжигчин Joey King саяхан өгсөн нэгэн ярилцлагадаа киноны хоёрдугаар ангийн талаар ярихдаа:
- "Хүн бүр л Jacob бид хоёрын талаар мэдэхийг хүсэж байгаа байх. Хуучин найз залуутайгаа дахин романтик кинонд хамтран ажиллах нь жүжигчин хүний хувьд үнэхээр шинэлэг туршлага болж байна. Өөрийнхөө талаар их ч зүйлийг мэдэж авахын зэрэгцээ жүжигчин хүн гэдгээ илүү мэдэрч байна" хэмээжээ.
Эх сурвалж: Digital Spy
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх