Кпоп хамтлаг, дуучид солонгос хэлээр голчлон дуулдаг боловч өдгөө дэлхий даяар хэдэн зуун сая шүтэн бишрэгчтэй болж чаджээ. Тэд зөвхөн гоё хэмнэлтэй дуу, хүчирхэг бүжгийн хөдөлгөөнөөрөө бус загварын мэдрэмж, хэв маягаараа олны анхаарлыг татаж чаддаг. Тийм ч учраас Кпоп ертөнцөд хувцаслалт маш чухал үүрэгтэй. Тэгвэл дэлхий даяар 72 сая гаруй уншигчтай "TheTalko" хэмээх сувгаас Кпоп ертөнцийн загварын хамгийн өндөр мэдрэмжтэй 10 алдартныг тодруулсан байна.
1. SEVENTEEN – THE8
SEVENTEEN хамтлагийн гишүүн The8 2015 онд урлагийн ертөнцөд хөл тавьж, 2019 онд анхны бие даасан уран бүтээлээ гаргаж байсан билээ. Тэрээр цахим сүлжээг идэвхтэй ашигладаг нэгэн бөгөөд бид түүний албан ёсны цахим хуудсуудаас хэр мэдрэмжтэй нэгэн бэ гэдгийг харж болох юм.
2. RED VELVET – JOY
Red Velvet хамтлагийн гишүүн Joy нь 2014 онд Кпоп ертөнцөд хөл тавьсан бөгөөд жилийн дараа кино урлагийн ертөнцөд хүч үзжээ. Тэрээр өөрийгөө зөвхөн дуучин, жүжигчин гэдгээс гадна загварын бэлгэ тэмдэг гэдгийг ч харуулаад амжсан билээ.
Тэр загварын аль нэг чиг хандлагад баригддаг төрлийн хүн биш. Өөрөөр хэлбэл энгийн, дэгжин, тренд болж буй загварлаг хувцас болон гоёл чимэглэлийг хооронд нь маш эвтэйхнээр хослуулж чаддаг.
3. A PINK – NAEUN
Дуучин, жүжигчин, модель Son Naeun нь A Pink хамтлагийн гишүүн бөгөөд 2011 онд дуучны карьераа эхлүүлж байв. A Pink хамтлагийн сэтгэл татам дуунуудын клипийг үзэж байх явцад дахин давтагдашгүй хувцасласан Naeun-ийг олж харах тийм ч хэцүү биш.
Naeun спортлог хувцас өмссөн ч маш загварлаг харагддаг бөгөөд түүнийг хувцаслалтыг ерөнхийд нь цаг үеэ мэдэрсэн, сонгодог хэмээн тодорхойлдог.
4. BTS - V
Эдгээр өдрүүдэд бид BTS хамтлагаар “амьсгалж” байна гэхэд хилсдэхгүй. Кпоп ертөнцийн өнгө төрх болсон эдгээр залуусыг хэн ч зогсоож дийлэхгүй л болов уу. Тэд дуучин Halsey-тай ч хүртэл хамтарсан уран бүтээл хийгээд амжсан шүү дээ! BTS хамтлагийн уран бүтээл маш гайхалтай байж чаддагаас гадна гишүүн тус бүр нь дахин давтагдашгүй загварын мэдрэмжтэй гэдгээрээ онцлог. Гэвч тэднээс V буюу Kim Taehyung-ийг онцлох нь зүйн хэрэг.
V үргэлж үснийхээ өнгийг өөрчилдөг бөгөөд шүтэн бишрэгчид нь түүнийг Gucci брендэд дуртайг андахгүй. Хэдийгээр бидний ихэнх нь V шиг алдартай дизайнеруудын хувцсаар шүүгээгээ дүүргээд байж чадахгүй ч энэ нь түүний хувцаслалтаас санаа авах боломжгүй гэсэн үг биш юм.
5. BIGBANG – G-DRAGON
BIG BANG хамтлагийн ахлагч, реппэр G-Dragon анх 2006 онд урлагт хөл тавьсан бөгөөд өдгөө хамтлаг нь БНСУ-ын хамгийн алдартай хөвгүүдийн хамтлагуудын нэг болжээ.
BIG BANG хамтлаг дуу хөгжмөөс гадна хувцаслалт, загварлаг төрхөөрөө алдартай. Харин G-Dragon-ийг Кпоп ертөнцийн загварын бэлгэ тэмдэг гэдэг. Тэрээр 2013 онд Ambush брендтэй хамтран ажиллаж байжээ. Түүний хувцаслалтад гудамжны хэв маяг давамгайлдаг боловч цэмцгэр бас дэгжин байж чаддагаараа бусад Кпоп оддоос ялгардаг аж.
6. SUNMI
Дуучин Sunmi 2007 онд Wonder Girls хамтлагийн гишүүнээр элсэн орсон ч 2010 онд хамтлагаа орхин бие даасан уран бүтээлээ туурвиж эхэлсэн. Түүний бүжгийн хөдөлгөөн, гайхалтай дуунуудаас гадна загварын мэдрэмж нь олны анхаарлыг ихэд татдаг билээ.
Sunmi үргэлж л тренд болж буй хувцас, гоёл чимэглэлүүдээр хувцаслалтаа бүрдүүлдэг. Тэр том загвартай хүрэм, өндөр суудалтай жинс, өргөн ултай гутал гэх мэтээр загварын ертөнцийн хамгийн сүүлийн үеийн тренд болж буй хувцаснуудыг хэрхэн хослуулахаа сайн мэддэг.
7. GIRL'S DAY - YURA
Yura 2010 онд Jiin болон Jisun нарын оронд Girl’s Day хамтлагт гишүүнээр элсэн орж байсан билээ.
Yura-гийн өмссөн хувцаснууд энгийн бөгөөд дэгжин байдаг учраас эргэн тойрныхоо хүн бүрийн анхаарлыг татдаг. Сонгодог хэв маягаар хувцаслах дуртай хүмүүс Yura-гийн цахим хаягуудыг дагаж хувцаслалтын санаа авахад илүүдэхгүй.
8. BLACKPINK – JENNIE
Кпопын томоохон төлөөлөгчдийн нэг бол BLACKPINK хамтлаг яах аргагүй мөн. Уг хамтлаг өнгөрсөн жил дэлхийн хамгийн том хөгжмийн фестивалиудын нэг болох Coachella-гийн тайзан дээр гарч байсан туршлагатай. BLACKPINK хамтлаг бусад хамтлагуудтай харьцуулахад харьцангуй цөөн тооны уран бүтээлүүд гаргасан ч дэлхий даяар хэдэн арван сая дагагчидтай хэвээр байна.
Jennie бол BLACKPINK хамтлагийн гол реппэр бөгөөд хувцаслалт нь хип хоп, чөлөөт загварыг сонгодог хэв маягтай хослуулсан байдгаараа онцлог. Хувцас загварт хайртай хүн бүрд Jennie-гийн загварын мэдрэмж урам зориг өгнө гэж найдаж байна.
9. SEVENTEEN – MINGYU
MinGyu бол SEVENTEEN хамтлагийн реппэр, нүүр царай юм. Аливаа кпоп хамтлагийн гишүүн бүр хамтлагтаа өөрсдийн гэсэн үүрэгтэй байдаг. MinGyu-гийн хувьд хамтлагийнхаа нүүр царай учраас хувцсаа хамгийн донжтой байдлаар тохируулж өмссөн байх ёстой. MinGyu ч үүргээ сайн гүйцэтгэдэг.
Түүний хувцас үргэлж өнгөлөг, боловсронгуй хэв маягтай байдаг. Өндөр нуруутай, хөнгөн жинтэй хүмүүсийн хувьд MinGyu бол заавал дагах хүмүүсийн тань нэг байх болно.
10. HYUNA
Кпопын шилдэг охидын хамтлагууд болох Wonder Girls, 4Minute хамтлагийн гишүүн HyunA хамтлагаасаа гарсныхаа дараа бие даасан уран бүтээл туурвих болсон бөгөөд өнөөг хүртэл Кпоп ертөнцөд гялалзаж яваа шилдэг эмэгтэй дуучдын нэг юм.
HyunA өөрийгөө хит дуунуудаараа батлан харуулснаас гадна хувцсыг хэрхэн зохицуулж өмсөхөө маш сайн мэддэг нэгэн гэдгээрээ танигдсан. HyunA-гийн өмссөн хувцасны элемент бүр нь гайхшруулмаар содон, сонирхолтой байж чаддаг учраас цахим ертөнцөд бусдаас ялгарч чаддаг аж.
Эх сурвалж: Allkpop
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх