"Forbes" сэтгүүлээс жил бүр эрхлэн гаргадаг "Дэлхийн хамгийн өндөр цалинтай жүжигчид" жагсаалтаас хасагдалгүй явсаар ирсэн жүжигчин Reese Witherspoon-ийг өдгөө ийм нэр хүндтэй, амжилттай нэгэн болоход хамгийн их нөлөөлсөн уран бүтээл бол яах аргагүй "Legally Blonde" (2001) билээ. Тэгвэл тус кино багийнхан энэхүү киноны гуравдугаар анги хийгдэх гэж байгаа талаар мэдэгдэл хийжээ.
Жүжигчин Reese Witherspoon 25 насандаа өөрийн карьерын хамгийн амжилттай уран бүтээлүүдийн нэг болох "Legally Blonde" (2001) кинонд Elle Woods-ийн дүрийг бүтээж байсан билээ. Уг төсөл их амжилттай байсан тул кино багийнхан 2003 онд дараагийн ангийг нь гаргасан байдаг. Ингээд хоёрдугаар анги нь нээлтээ хийснээс хойш бүхэл бүтэн 17 жилийн дараа уг франчайзын гуравдугаар ангийг хийхээр шийджээ.
Энэхүү уран бүтээл чухам хэзээ нээлтээ хийх талаар тодорхой мэдээлэл өгөөгүй ч үйл явдлын хувьд хоёрдугаар анги болох "Legally Blonde 2: Red, White & Blonde" киноны үйл явдал үргэлжилнэ хэмээн мэдэгдсэн юм.
Алдарт "The Office" болон "Brooklyn Nine-Nine" зэрэг инээдмийн цуврал дээр ажиллаж байсан туршлагатай найруулагчид энэхүү франчайзын шинэхэн анги дээр ажиллах бол алдарт жүжигчин маань Elle Woods-ийн дүрээрээ эргэн ирэх аж. Мөн нэгэн гайхалтай мэдээг дуулгахад Reese Witherspoon энэ ангид гол дүрийг бүтээгээд ч зогсохгүй найруулагчаар нь ч бас ажиллана гэв.
Ингээд бидэнд хүлээх л үлдэж дээ!
Эх сурвалж: Vanity Fair
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх