“Riverdale” цуврал V бүлэг дээр цаг хугацааны үсрэлт хийнэ


Ахлах сургуулийн сурагчид болох Archie, Betty, Veronica, Jughead нар өөрсдийн амьдардаг Riverdale хэмээх хотод болох хачин жигтэй, нууцлаг хэргүүдийг хэрхэн тайлж буйг голчлон харуулах "Riverdale" цувралыг зөвхөн залуус ч гэлтгүй бүх насныхан үзэх дуртай гэж хэлж болно. Тэгвэл дөрвөн бүлгийн турш үргэлжлээд буй уг цувралын тавдугаар бүлэгт цаг хугацааны үсрэлт хийгдэхээр болжээ. 

"Riverdale" цувралын гүйцэтгэх продюсер Roberto Aguirre-Sacasa нэгэн хэвлэлд өгсөн ярилцлагадаа: 

- “Бид дараагийн бүлэгт цаг хугацааны үсрэлт хийхээр төлөвлөж байна. Иймэрхүү үйл явдлууд үзэгчдийн анхаарлыг илүүтэйгээр татдаг учраас аливаа цувралын бүлэг хооронд цаг хугацааны үсрэлтүүд хийгддэг” хэмээжээ. Өөрөөр хэлбэл тавдугаар бүлэгт гол дүрүүдийн коллежид суралцсан үеийн үйл явдлыг алгасаж, насанд хүрсэн үеийнх нь үйл явдлыг харуулахаар болжээ. 

Энэ оны гуравдугаар сард цувралын дөрөвдүгээр бүлгийн зураг авалт хийгдэж байсан ч кино багийн нэг гишүүнээс коронавирусийн халдвар илэрсэн тул зураг авалтыг түр зогсоохоор болсон билээ. Ингээд тус бүлгийн сүүлийн ангиудын зураг авалтууд хийгдэж амжаагүй тул тухайн ангиудад өрнөх байсан үйл явдлууд одоо гарах тавдугаар бүлгийн эхний гурван ангид багтах аж. 

Эх сурвалж: CNN

#Riverdale #Кино #Цуврал