1990 оны тавдугаар сарын 17-ны өдөр Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас ижил хүйсийн бэлгийн чиг баримжааг сэтгэцийн өвчний жагсаалтаас хассаныг тохиолдуулан 2005 оноос хойш жил бүрийн энэ өдрийг "Хомофоб, Трансфоб ба Бифобийн эсрэг Олон Улсын Өдөр" болгон тэмдэглэдэг болсон билээ.
Энэ өдрийг бэлгийн болон хүйсийн цөөнх хүмүүс буюу ЛГБТИК+ хүмүүсийг ялгаварлан гадуурхах, үзэн ядах хандлагыг эсэргүүцэх, нийгэмд зөв, шинжлэх ухаанч мэдлэг болон ойлголтыг өгөх зорилгоор дэлхий даяар өргөн тэмдэглэдэг аж.
- 2011 оны тавдугаар сарын 17-нд Монголд анх удаа Гомофоби, Трансфоби, Бифобийн Эсрэг Олон Улсын өдрийг нийтэд нээлттэй хэлбэрээр тэмдэглэв. Олон улсын гей, лесби хүний эрхийн хорооны хийсэн “Зориг зүрх амьдаараа” баримтат киног монгол хадмалтайгаар толилуулж, хүний эрхийн шинжээчидтэй панель хэлэлцүүлэг хийж, залуучуудын үйлдлийн театрыг зохион байгуулав.
- 2014 оноос хойш жил бүр уламжлал болгон зохион байгуулж буй “Шилдэг бүтээлийн уралдаан” -ыг зарлаж, ирсэн бүтээлүүдээс шалгарсан бүтээлүүдийг “Эрхийн төлөө урлаг” үзэсгэлэнд гаргадаг билээ.
- 2020 оны хувьд "COVID-19" цар тахлын нөхцөл байдлаас хамаарч тус өдрийг цахимаар тэмдэглэхээр болсон. Та бүхэн үйл ажиллагааны талаарх мэдээллүүдийг цахим сүлжээнд #IDAHOTB2020MNG гэсэн хаштаг дор хүлээн авах боломжтой.
Ингээд нийтлэлийн төгсгөлд ганцхан минут анхаарлаа хандуулан бэлгийн чиг баримжаа болон хүйсийн баримжаа, илэрхийллийн талаар зөв, цэгцтэй мэдээллийг хүлээн авна уу.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх