Нийгэмд айсуй ирж буй давлагааны эзэд нь залуус бид.
Өглөө бүрийг өмнөө тавьсан зорилгодоо хүрэхийн тулд гэгээлгээр сэтгэж эхлүүлдэг шигээ бид өөр бусдаасаа суралцаж, бие биенээ дэмжиж, тусалж хамтдаа хөгжихийг хүсэж байна. Эргэн тойрондоо гарч буй шинэ санаа, санаачилга, өөрчлөлт шинэчлэлтэд хувь нэмрээ оруулах боломжийг эрэлхийлж, өөртөө болон бусдад дэм болж амьдрах нь бидний нууцхан хүсэл байдаг. Тэгвэл танд боломж гарч ирлээ!
Бүхэл өдрийн турш үргэлжлэхдээ дор бүрнээ агуу өөрчлөлтүүдийг эхлүүлж, түүхийг бүтээж яваа эгэл эрхмүүдийн зөвлөгөө, яриаг сонсож, амьдралд амт нэмдэг уран бүтээлчидтэй танилцахын зэрэг оролцогч нар хоорондоо үзэл саналаа солилцох, тэр бүр уулзаад байдаггүй ховорхон эрхмүүдээс суралцах боломжийг олгохоор хэсэг залуус "Uprising Youth" арга хэмжээг зохион байгуулах гэж байна.
Арга хэмжээний илтгэгчид:
1. Философич, сэтгэл судлаач Б.Санчир
Тэрээр @SanchoAgency болон "PERSUACION-тархи угаах арга зүй" сэтгэлгээний клубын үүсгэн байгуулагч юм. Тэрээр илтгэлдээ сэтгэл зүйгээ удирдахуй, мэдээллийг тархиндаа хадгалах бус мэдлэг болгохын тулд хэрхэн ажиллах талаар сэтгэл судлаачийн зүгээс та бүхэнд сонордуулах болно.
2. Б.Батхуяг
- АШУҮИС-н шилдэг оюутан.
- АНУ-н Дэлхийд чансаагаараа 7-д ордог "Columbia"-ийн их сургуульд 100 хувийн тэтгэлэгтэйгээр, магистрын зэргээр суралцахаар болсон
- Хятадын "China medical" их сургуульд суралцах урилга авсан
- ХААН БАНК, ЗОРИГ САН, ЙОНСЕЙ ИХ СУРГУУЛЬ, Захирлын нэрэмжит тэтгэлэгүүдийг тус тус хүртсэн
- "Хөгжлийн галт тэрэг" сургалтын тэргүүн
- Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Монгол дахь салбарын төлөөлөгч
- Маргаашийн Манлайлал, Мөрөөдөлд хүрэх зам үйл ажиллагаануудыг амжилттай зохион байгуулсан
Тэрээр 10.22-нд "Хэрхэн бүтээлч сэтгэлгээг бий болгох вэ?" гэх сэдвийн дор сонирхолтой яриа өрнүүлэх гэж байна.
3. Д.Одзаяа
Манай дараагийн илтгэгч бол Д.Одзаяа.
МҮОНРТ -ийн нэвтрүүлэгч Д.Одзаяа нь нийгэмдээ сайн үйлс түгээх хүсэл эрмэлзлийнхээ дагуу "Бэлэг" хөтөлбөрийг хэрэгжүүлэн олон хүмүүст баяр баясал түгээдэг гэдгээр нь бид сайн мэдэх билээ.
Тэрээр энэ удаад арга хэмжээний хүндэт зочноор оролцох юм. 10.22-нд бидэнтэй сонирхолтой илтгэл хэлэлцүүлэхээр болоод байна.
Мөн хувийн зөвлөгөөний хэсэг байгаа бөгөөд үүнд өсвөр үеийн манлайлагч хүүхэд залуус мөн амжилттай яваа эрхэмүүд оролцож өөрсдийн туршлага, сурсан мэдсэнээсээ залуус бидэнд харамгүй хуваалцах юм.
4. Я.Бэрцэцэг
Орчлон олон улсын дунд сургуулийн төгсөх ангийн сурагч бөгөөд "Амьдралоги" уран сайхны кинонд тоглосон, сурлага, урлаг спортын авьяастай тэрээр өөрийн суралцах арга бариллаасаа хуваалцан зөвөлгөө өгөх юм байна.
Тэрээр 2009 оны Монголын мисс, 2014 оны Гоёл наадмын топ модель бөгөөд 4 жилийн өмнөөс өөрийн "Андра" загварын агентлагийг үүсгэн байгуулж, шилдэг залуу загвар өмсөгчдийг бэлдэж ирсэн. Топ модель Х.Бадамгэрэл харилцаа, гоо зүй, загвар, балет, сэтгэл зүйн чиглэлүүдээр орчин цагийн соёлтой мэдлэгтэй залуучууд, мэргэжилтнүүдийг бэлддэг.
Мөн Uprising youth event-ийн зүгээс дараагийн илтгэгчидээ нууцлаад буй ажээ. Уг арга хэмжээнд очсоноор та хүүхдийн сайн үйлсэд өөрийн хувь нэмрээ оруулах боломжтойгоос гадна өөрт хэрэгтэй үнэ цэнэтэй зөвлөгөө, мэдээлэл, ухаарлыг авч өсөн дэвжиж буй залуусын эгнээнд элсэх боломжтой. Тун удахгүй....
ХААНА: Нийслэлийн иргэний танхим
ХЭЗЭЭ: 2017.10. 22
ЦАГ: 10.00 - 16.00 /5-6 Илтгэл, урлагийн хоёр үзүүлбэр, зөвлөгөөний цаг, Networking/
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх