Ш.Энхийн-Одын тоглодог Dayton Flyers багийн улирал дууслаа


А. Эрхэмбаяр | YOLO.MN
2023-03-13

Хойд Америкийн коллежийн сагсан бөмбөгийн улирал дуусаж плей-оффын хүснэгт тодорхой боллоо. NCAA Дээд зиндаанд тоглосон анхны монгол тамирчин Ш.Энхийн-Одын Dayton Flyers баг "March Madness" хэмээн нэрлэдэг хүснэгтэд багтаагүй тул ийнхүү улирлаа дуусгалаа.

Dayton Flyers баг Atlantic 10 бүсэд 12 хожил 6 хожигдолтойгоор гуравдугаар байр эзэлсэн. Бүсийг 15 хожил, 3 хожигдолтой тэргүүлсэн VCU баг March Madness-ын West бүсийн 16 багийн нэгээр нэрлэгджээ.

Dayton Flyers бүсийн аваргын төлөө улирлын сүүлийн тоглолтоо VCU-тэй хийж 68-56 харьцаагаар хожигдсон. Тэд энэ тоглолтын өмнө улирлын хүснэгтэд хоёрт бичигдсэн Fordham-ыг 78-68 харьцаагаар хожоод байв.

Mongolian Mike 2022-2023 оны улиралд 31 тоглолтод оролцохдоо дунджаар 23.5 минутыг талбай дээр өнгөрүүлж 1.9 самбар, 2.6 оновчтой дамжуулалт, 5.7 оноо дундажласан байна.

#Мэдээ