Амьтдын асрамжийн газарт ирсэн муурнуудыг хайрлан халамжилдаг нохой


Миау | YOLO.MN
2020-05-13

Биднийг бага байхад бараг бүх хүүхэлдэйн кинон дээр нохой муур хоёр зодолдож, бие биентэйгээ арсалдаж байгаагаар дүрслэгддэг байсан. Гэвч бодит амьдрал дээр тэд тэс өөр харилцаатай бололтой. Ингээд та бүхэндээ амьтдын асрамжийн газарт хүргэгдэн ирсэн бүхий л муурнуудыг хайрлан халамжилдаг нэгэн нохойг танилцуулъя. 

Raylan хэмээх нохой амьтдын асрамжийн газарт хүргэгдэн ирсэн эзэнгүй муурнуудыг эзэнтэй болох хүртэл нь "дүү" шигээ хайрлан хамгаалдаг гэнэ. Тэрээр хэр найрсаг, халамжтай вэ гэдгийг бид дараах зургуудаас харж болох юм. 

Үнэхээр хөөрхөн байгаа биз? 

Raylan-ийн тухай өгүүлэх дээрх бичлэг интернэт орчинд алдаршсанаас хойш тэрээр их олон фэнүүдтэй болсон байна. Бүр өөрийн гэсэн Инстаграм хуудастай ч болоод амжсан байна шүү. 

Хэрэв та амьтан үрчлэн авахаар зэхэж байгаа бол "Азтай савар" амьтанд хайртай залуус ТББ-ын хамт олны гэртээ амьтан тэжээхийн давуу талуудын талаар бичсэн нийтлэлийг ЭНД дарж уншаарай. Амьтан тэжээхээс өмнө зайлшгүй анхаарах ёстой зүйлсийн талаар бичсэн нийтлэлийг нь ч мөн ЭНД дарж уншаарай. 

Эх сурвалж: Bored Panda

#Амьтад #Муур #Нохой