Элсэлтийн Ерөнхий Шалгалт тун удахгүй орон даяар эхлэх гэж байна. Төгсөх ангийн сурагчид энэхүү шалгалтад аль хэдийнэ бэлдээд эхэлсэн байх. 2015 оны ЭЕШ-ын математикийн хичээлд 800 оноог 100%-ийн гүйцэтгэлтэйгээр авсан Ж.Төгөлдөрийн туршлага болон шалгалтад хэрхэн бэлдсэн талаар нь ярилцлаа.
YOLO: Юуны өмнө 2015 оны ЭЕШ-ын математикийн хичээлд 800 оноог 100%-ийн гүйцэтгэлтэйгээр авсан явдалд баяр хүргэе. Ийм сайхан амжилт гаргасанд аав ээж, багш нар, найз нөхөд нь их баярлаж бахархсан байх. Сэтгэгдлээ хуваалцана уу.
Баярлалаа. ЭЕШ-ын дүн оноогоо гэр бүлээрээ хүлээж сууж байгаад интернэтээр хараад маш их баярласан. Манайхан баяр хүргэе болоод л явчихсан. Энэ баяраа гэр бүлийнхнийхээ хэмжээнд тэмдэглэсэн.
YOLO: Хэддүгээр сургуулийг төгссөн, өөрийнхөө тухай товч танилцуулна уу?
Намайг Жаргалын Төгөлдөр гэдэг. Би бага ангиа Эрдмийн өргөө цогцолбор сургуулийг дүүргээд 2009 онд Сүхбаатар дүүргийн Физик, Математикийн гүнзгийрүүлсэн сургалттай 11-р сургуульд шалгалт өгөн орж 2015 онд анхны 12-р ангийг төгссөн. Одоо МУИС-ийн Хэрэглээний Шинжлэх Ухааны сургуульд Инженерийн ангид суралцаж байна.
Хичээж байгаа хүн л амжилтад хүрдэг. Гэхдээ ачааллаа тааруулах хэрэгтэй. Зөвхөн өөрөө өөртөө итгэх итгэл хамгийн чухал. Амжилтын нэг хувь нь авьяас, 99% нь хөдөлмөр гэсэн энэ үг манай ангийн самбарын дээд талд байдаг байсан. Үүнийг л харж бодож хичээлээ хийх эрч хүчээ авдаг байсан даа.
YOLO: Өөртөө хэр итгэлтэй байсан бэ?
Ер нь бол өөртөө итгэлтэй байгаагүй. Шалгалтад ямар ч бодлого ороод ирэхийг тааж мэдэхгүй болохоор итгэлтэй байсан гэж хэлж чадахгүй байна. Нэг бодлогыг буруу талаас нь хөөж бодох гээд хамаг цагаа алдчих ч юм билүү, мэдэхгүй ш дээ. Гэхдээ надад амархан байх гэж бодож байсан.
YOLO: Шалгалтдаа яаж бэлдсэн, хэр удаан хугацаанд бэлдсэн бэ?
Би ЭЕШ-нд тусгайлан бэлдээгүй. Математикийн улсын олимпиадад бэлддэг байсан. Тавдугаар сараас хойш ангийнхандаа өөрийн сурч мэдсэн зүйлээ зааж давтлага өгдөг байсан. Энэ маань л бэлтгэл болсон юм уу даа. Хүүхдүүд өөрсдөдөө итгэхгүй, ид шидэнд итгэж хий дэмий санаа зовдог. Тэгэхээр юм хийж байгаа хүн л амжилтад хүрдэг юм билээ.
YOLO: Шалгалтад бэлдсэн багш нарынхаа талаар яриач?
Багш нар маань бидний асуусан асуултад хариу өгөөд л чиглүүлээд л явдаг байсан. Математикийн багш н.Батсайхан, физикийн багш н.Хатанбаатар нартаа баярлаж явдгаа танай сайтаар дамжуулан илэрхийлье.
YOLO: Шалгалтын 100 минутын хугацаа хэр хангалттай байсан бэ?
Шалгалтын хугацаа бол хангалттай байсан. Эхний 50 минутад бүх юмаа хийгээд дуусчихсан байсан болохоор хугацаа бол надад хангалттай санагдсан.
YOLO: Шалгалтын даалгавар, хариултын хуудас зэрэг материалтай ажиллахад хэр тохиромжтой байсан бэ? Ямар нэгэн хүндрэл бэрхшээл гарсан уу?
Надад энэ бүхэнтэй ажиллахад ямар нэгэн хүндрэл байгаагүй.
Хүн ганцаараа чухал зүйл хийж чаддаггүй гэж би боддог. Амьдралд хөлөө олчихоод Монгол орныг хөгжүүлэхээсээ өмнө би нэг сайн баг бүрдүүлнэ гэж хүсдэг. Бүх талын зүйлийг хийх чадвартай тийм баг бүрдүүлээд Монгол орны дэд бүтцийг л хөгжүүлнэ гэж боддог доо.
YOLO: Өмнө нь математик, физикийн хичээлийн олимпиад, уралдаан тэмцээнд орж байсан уу?
6-р ангиасаа л олимпиад уралдаан тэмцээнд орж эхэлсэн. Олон улсын олимпиадад орох бол миний чин хүсэл байсан.
YOLO: Мэргэжлээ сонгохдоо өөрийн сонирхлоороо сонгосон уу? Аав ээж, найз нөхөд нь нөлөөлсөн үү?
Би өөрөө мэргэжлээ сонгосон. Ээж аав маань намайг математик физикийн хичээлд амжилт гаргаад ирэхээр инженер болох юм байна гэж тодорхойлж хэлж өгсөн. Эцэг эхчүүд хүүхдийнхээ авьяас чадварыг зөв нээж ирээдүйд хэн болохыг нь зааж зүглүүлж чиглүүлж өгвөл хамгийн зөв шийдэл юм уу гэж бодсон.
Би ирээдүйд цөмийн инженер болж Монгол орныхоо дэд бүтцийн хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулах чадварлаг боловсон хүчин болно гэж бодож мөрөөдөж итгэн идэвхитэй суралцаж байна. Мөн Япон оронд очиж сурч боловсрохыг хүсэж шалгалтад бэлдье гэсэн бодол байгаа.
YOLO: Энэ жил анх удаа ЭЕШ өгөх дүү нартаа сургамж болгон шалгалтад орохын өмнө юу анхаарвал зохих талаар зөвлөгөө өгнө үү?
Хичээж байгаа хүн л амжилтад хүрдэг. Гэхдээ ачааллаа тааруулах хэрэгтэй. Зөвхөн өөрөө өөртөө итгэх итгэл хамгийн чухал. Амжилтын нэг хувь нь авьяас, 99% нь хөдөлмөр гэсэн энэ үг манай ангийн самбарын дээд талд байдаг байсан. Үүнийг л харж бодож хичээлээ хийх эрч хүчээ авдаг байсан даа. Мөн би шалгалтын зарим мэдээллийг цагийг нь тулгаж байж мэдсэн.
Тэгэхээр мэдээ мэдээллээс хоцролгүй соргог байж мэдээллийг цаг тухайд нь олж авахыг хичээж байгаарай. Шалгалтаа өгөх гэж бэлдэж буй дүү нартаа "Сайн хичээгээрэй, хичээсний үр дүн хэзээ нэгэн цагт гарч л таарна" гэж хэлье.
YOLO: Монгол орноо хөгжүүлэхийн тухайд юу гэж бодож явдаг вэ?
Хүн ганцаараа юм хийж чаддаггүй гэж би боддог. Амьдралд хөлөө олчихоод Монгол орныг хөгжүүлэхээсээ өмнө би нэг сайн баг бүрдүүлнэ гэж хүсдэг. Бүх талын зүйлийг хийх чадвартай тийм баг бүрдүүлээд Монгол орны дэд бүтцийг л хөгжүүлнэ гэж боддог доо.
YOLO: Чамд амжилт хүсье.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх