Нэг талаас 80 оны сүүлээс 90 оны сүүлийн жилүүдэд төрсөн хүнийг “Миллениал” үеийнхэн гэж тодорхойлдог ч хэрэв таны зан төлөв, хэрэглээний өөр хэв маяг, амьдралын дэвшилтэт сонголтуудаас шалтгаалан дараах 8 шинж танд байгаа бол та ч бас сэтгэлгээний хувьд Миллениал үеийн төлөөлөл гэж хэлж болно. Энэхүү нийтлэлд Юнителийн Дараа төлбөрт Энтертайнмент үйлчилгээнээс дараах 8 үлгэр жишээ эрхмийг онцлон хүргэж байна.
1. ЗАГВАРЫН ЕРТӨНЦ
Миллениал үеийнхний загварын чиг хандлага, мэдрэмж өмнөх үеийнхнээс ялгаатай нь тэд амьд сурталчилгаа болохыг хүсдэггүй. Тэд хувцасан дээрээ том том брэндүүдийн хэт том логоноос татгалзаж өөрсдийн мэдрэмжээр илүү загварлаг, илүү шинэлэг дүр төрхийг бүтээдэг. Мөн тэдний сонголт нэгэн хэвийн байдаггүй. Өнөөдөр бариу хар даашинз өмсөж эрхэмсэг төрхийг бүрдүүлж байсан бол маргааш зүгээр л иогийн хувцас, нарны шил сонгодог.
Энэ үеийнхэн хувцас загвартаа өөрийн амьдралыг үзэх үзлээ тусгаж, өөрийгөө илэрхийлэх нэг хэлбэр болгодог. Тиймээс өнөөдөр алдартай дизайнерууд шинэ үеийнхэнд зориулсан коллекцоо танилцуулахдаа тэдний үзэл бодлыг шингээсэн, илүү гүн утга агуулгатай загварууд гаргаж байна. Мөн Gucci, Calvin Klein, Armani зэрэг брэндүүд амьтны үслэг хувцаснаас татгалзаж байгаа нь үйлдвэрлэл болоод байгальд ямар том эерэг өөрчлөлт авчирч байгааг харж болно.
Загварын мэдрэмж өндөртэй gentleman эрхэм бол Г.Амартүвшин шарк юм. Тэрээр тод өнгийн оймс, өөрийгөө илэрхийлдэг загварлаг хувцаслалтаараа яах аргагүй үлгэр жишээ болдог. Түүний оймсыг маш мэдрэмжтэй, чөлөөтэй сонгодог нь өнөөдрийн залуусын загварт оймсны трэнд дэлгэрэхэд яах аргагүй чухал нөлөөг үзүүлсэн.
2. ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ
Өнгөрсөн жил АНУ-д автомашин худалдан авсан нийт хэрэглэгчдийн 29 хувийг Миллениал үеийнхэн байсан бол энэ тоо энэ жил гэхэд 40 хувьд хүрнэ гэсэн таамаг байна. Тэгэхээр энэ үеийнхэн эдийн засагт гол нөлөө үзүүлэгч үе гэдэг нь тодорхой болж байна. Тэдний худалдан авсан машин ямар үйлдвэрлэгчийн машин гэдгээс үл хамааран илүү байгальд ээлтэй хөдөлгүүр, Hybrid, Цахилгаан хөдөлгүүртэй унаа сонгож байгаа юм. Нийтийн тээврийн эсрэг хувийн ганган машин. Алийг нь сонгох вэ гэдэг нь тэдний хөрөнгө бэл чинээнээс шалтгаалахаа хэдийн больсон. Өөрийн ажлын онцлог, үзэл санаанд нийцүүлэн цахилгаан жижиг машин, унадаг дугуй, цахилгаан скүүтер, нарны зайгаар ажилладаг машин, нийтийн тээвэр гээд маш олон сонголтоос сонгодог болсон.
Сүүлийн үед албаны амины хэрэгцээнд цахилгаан машин сонгодог болсны нэг жишээ нь MNC телевиз юм. Байгальдаа хайртай, эко залуус цахилгаан машин, цахилгаан скүүтер, унадаг дугуйгаар зорчих нь нэг ёсны хотын залуусын моод болж байна.
3. ИНТЕРЬЕР ДИЗАЙН
Энгийнээр хэлэхэд: 1.Ногоон технологи 2.Ухаалаг жижиг орон зай 3.Олон үүрэгт тавилга. Тэдэнд ашиглагддаггүй том орон зайны оронд ухаалаг, хэмнэлттэй жижиг орон зай хэрэгтэй. Үнэтэй чамин чимэглэлийн оронд байгалийнгаралтай, илүү тайвшируулах, гараар урласан минимал чимэглэлд дуртай. Олон үйлдэлт ухаалаг тавилгыг илүүд үздэг. Тэд Ногоон технологид маш их татагддаг учраас гэртээ, оффистоо эрчим хүчний хэмнэлттэй зүйл байлгахыг эрхэмлэдэг. Өнгөний сонголтын хувьд ч хоорондоо нийцсэн завсрын өнгө, тод шар, тод ногоон зэрэг тод өнгийн чимэглэл оруулж илүү сонирхолтой харагдуулдаг.
Simple_Stressrelief группийн гишүүн залуу ээж Номинг гэрийнхээ интерьерийн зураг яг л сэтгүүлийн зураг шиг жижиг деталь бүрийг маш нарийн мэдрэмжтэй сонгодог. Тэрээр интерьер дизайны маш торгон мэдрэмжтэй бөгөөд модон эд хэрэглэл, эко хэрэглээг амьдралдаа хэрэгжүүлсэн эко ээжүүдийн төлөөлөл.
4. ДУУ ХӨГЖИМ
Миллениалчууд өмнөх үе буюу Baby Boomer-үүдээс 75 хувиар илүү их хөгжим сонсдог байна. Гэхдээ мэдээж өмнө хэлсэнчлэн таны төрсөн он сар аль цаг үед багтахаас үл хамааран та өдөр тутам хөгжим байнга сонсдог, хөгжмөөр хөглөгддөг бол мэдээж сонголт мэдрэмжийн хувьд Миллеаниал үед багтана. Тэд 20-р зууны Рок Поп урлагийн Алтан үеийн бүтээлд илүү их дуртай. Судалгаагаар Топ уран бүтээлчдэд Taylor Swift, Beyoncй, Ariana Grande, Drake, Justin Beiber, Billie Eilish нар багтсан байна. Энэ үеийнхэн дуртай дуугаа гэртээ чанга тавьж сонсохоос гадна хаа ч явсан чихэвчээр өөртөө тав тухтайгаар сонсох дуртай.
Rocket Bay хөгжмийн урлагт өөрийн өнгө аяс, хэв маягийг хүчтэй гаргаж ирсэн. Тэрээр хөгжмөөр дамжуулан залууст амьдралд хандах хандлага, тууштай зорилготой байхыг уриалахаас гадна тэдэнд зориулсан шинэлэг контентыг бүтээдэг үлгэр жишээ уран бүтээлч.
5. ТОГЛООМЫН ЕРТӨНЦ
Миллениал үеийн тоглоомын ертөнцөд 54 хувь нь 09:00-18:00 цагийн Бүтэн цагийн ажил эрхэлдэг хүмүүс, 46 хувь нь гэр бүлтэй хүмүүс байдаг. Тоглоом бол хүүхдийн хийдэг зүйл байхаа больж харин 22-40 насныханы чөлөөт цагаа өнгөрөөх, сонирхлоороо нэгдэн нийлэх орон зай болсон. Гар утсаараа PubG, Mobile legend, Clash of Clans, Fortnite гээд холбогдож тоглодог, стратеги боловсруулдаг олон тоглоом тоглодог бол та Миллениал үетэй зэрэгцэж явааг илтгэх юм.
Хүүхэд залуусын дунд тоглоом, хөгжилтэй сошиал контентоороо танигдсан Gremix бол орчин үеийн gamer залуусын төлөөлөл.
6. АЖИЛЛАХ АРГА БАРИЛ
Нуулгүй хэлэхэд Миллениалчууд Зайнаас ажиллахыг илүүд үздэг болсон. Судалгаанаас харахад Миллениал үеийнхний 68 хувь нь Онлайнаар ажиллах боломжтой ажилд санал өгсөн байна. Тэд илүү их анхаарал төвлөрсөн, өөрт тав тухтай газар ажлаа хийх нь бүтээмжийг дээшлүүлдэг гэж 4 хүн тутмын 3 нь хариулсан байна. Тиймээс тэдэнд дундын оффис, кофе шоп, аялаж явахдаа ажиллах нь илүү утга учиртай санагддаг. Хаана ч явсан зөөврийн компьютераа бариад эсвэл гар утсаараа и-мэйлээ шалгаж түргэн шуурхай ажилладаг. Мобайл хэрэглээний хувьд ч Датанд санаа зоволтгүй их дататай, хэрэглээгээ өөрөө чөлөөтэй сонгодог, уян хатан дараа төлбөрт үйлчилгээг сонгодог. Иймээс тэдний хэв маягт нийцүүлэн Юнителийн Датаа төлбөрт үйлчилгээнд LookTV эрх дагалддаг болж Энтертайнмент болж шинэчлэгдсэн байгаа. ЭНД дарж мэдээлэл авна уу.
Unread.today сайтын үүсгэн байгуулагч А.Ундрал олон төрлийн хоббигоо зэрэг зэрэг хөгжүүлж авч явдаг бөгөөд залуусын дунд эрэлттэй болоод байгаа дундын оффисыг хөгжүүлэх ажилд ч гар бие оролцсон энтрепренер залуучуудын төлөөлөл.
7. ЭКО МИНИМАЛ ХЭРЭГЛЭЭ
Байгальд хайртай хэн бүхэнд 3R буюу Reduce, Recycle, Reuse дүрэм гэж бий. Эдгээр нь хэрэглээгээ багасгах, Дарин боловсруулах, Дахин ашиглах юм. Миллениалчууд дараагийн үедээ үлдээн өвлүүлэх байгальд ихээхэн санаа тавьд ногоон технологи, ногоон үйлдвэрлэл, минимал хэрэглээг өөртөө хэвшүүлж байна. Тэдний хүсэл сонирхолд нийцүүлэн Ikea, Timberland зэрэг брэндүүд бүтээгдэхүүнээ дахин боловсруулсан бүтээгдэхүүнээр үйлдвэрлэж эхлээд байгаа юм. Мөн ахуйн хэрэглээндээ даавуун уут хэрэглэж, усаа бага зарцуулах, хогоо ангилж хаях, дахин боловсруулах цэгт өгөх, пластик болон нэг удаагийн хэрэглээнээс татгалзаж байна. Мөн ажлын хэрэгцээний цаасыг багасгах, нэрийн хуудсаа дахин боловсруулсан цаасан дээр хэвлэх эсвэл татгалзах, албан бичгийг цаасаар биш и-мэйлээр явуулдаг болж байна.
Lhamour брэндийн үүсгэн байгуулагч Д.Хулан гоо сайхны брэндийн түүхий эдийг байгалийн гаралтай түүхий эд, баглаа боодлыг эко, хог хаягдалгүй байхаар сонгодог үлгэр жишээбизнес эрхлэгч.
8. АЯЛАГЧ ХЭВ МАЯГ
Аялал бол гайхамшиг. Миллениалчууд “Суусан цэцнээс явсан тэнэг дээр” гэж үздэг учраас өөртөө цаг гаргаж аялдаг болсон. Тэдэнд олон жил хурааж хуримтлуулсан хуримтлал хэрэггүй. Зүгээр л үүргэвчээ үүрээд Дэлхийгээр аялаж, шинэ адал явдлыг хайдаг. Аяллын үеэр олон сонирхолтой соёлыг биеэр мэдрэх, олон төрлийн амттай хоол амтлах, хэв маяг өөр олон танилтай болох гээд түүнд хийх турших зүйл маш их.
20 нас хүрэхээсээ өмнө 20 улсаар аялсан С.Номин-Эрдэнэ бол аялагч маш олон залууст аялал бол мөнгөө цуглуулсны дараа биш мөрөөдөл төлөвлөгөөгөө гаргаад яг одоо замд гарах чухал гэдгийг ойлгуулсан хамгийн залуу аялагч.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх